Би төрийн албан хаагч болохоос хэн нэгний амны зугаа биш

538

 ШӨХТГ-ийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх

газрын дарга Ш. Алтанчимэг:

 Би төрийн албан хаагч болохоос хэн нэгний амны зугаа биш

 

-          Сайн байна уу. Танай хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газраар мэдээлэл юу байна?

-          Манай алба зар сурталчилгааны хяналтын газар байж байгаад хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газар болон өргөжөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг үгээр хэрэглэгчийг хохирогч болохоос нь өмнө соён гэгээрүүлэх замаар мэдээлэл мэдлэгийг өгч урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна. Хэрэглэгчдийн хэрэглээний соёлыг дээшлүүлэхэд чиглэж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тиймээс бид төрийн зарим агентлаг яам, газруудтай хамтран хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс өмнө арга хэмжээ авахаар төлөвлөн ажилдаа ороод байна. Үүнд: мэргэжлийн хяналт газар, стандартчилал хэмжилзүйн газар, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэх мэт яам, агентлагуудтай хамтран ажиллаад байна.

-          Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газрын чиг үүрэг нь юу вэ?

-          2016 оныг хэрэглэгчийн жил болгон МУ-ын засгийн газраас зарласан. Энэ жилийн хүрээнд бид хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байна. Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авахдаа гэрээтэй нь танилцдаггүй. Бараа бүтээгдэхүүний тухай, хаяг шошгоны тухай мэдээллийг өгөх ёстой болоод байна.  

-          Та ойлгомжтой жишээ татаач?

-          Жишээ нь та ямар нэгэн үүрэн телефон операторын хэрэглэгч байгаа. Танд дугаар эзэмшүүлдэг болохоос өмчлүүлдэггүй. Өөрөө гэрээтэйгээ танилцаагүйгээс болж хэрэглээгүй гурван сарын дараа таны дугаарыг үүрэн холбооны оператор компани эзэмшилдээ авдаг. Тэгэхээр миний азын дугаарыг хураан авлаа хэмээн гомдол гаргана. Үнэндээ тантай байгуулсан гэрээндээ энэ тухай тодорхой заагаад өгсөн байгаа. Манай хэрэглэгчдэд нийтлэг нэг алдаа байдаг тэд гэрээ хэлэлцээр хийхээрээ уншиж танилцдаггүй шууд “би хаана зурах вэ” хэмээн гарын үсгээ зурчихдаг гэх мэтчилэн хамгийн энгийн хэрнээ өөрөөсөө шалтгаалах хариуцлага муу байдаг. Харин хүнсний зүйл дээр манай хэрэглэгчдийн соёл харицангуй сайжирч байгаа. Жишээ нь үйлдвэрлэсэн хугацааг харж сурч байна.

-          Хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх ажил нүсэр ажил байхдаа?

-          Сар бүрийг тухайн нэг салбарын нэршсэн сар болгон зарлаад түүнтэй холбоотой мэдээлэл сургалт сурталчилгааг өгөх юм. Нэг цонхны үйлчилгээ хэлбэрээр иргэдэд үйлчилнэ мөн харилцааны тал дээр хамтран ажиллана. Хэрэглэгчийн соён гэгээрүүлэхэд төрийн алба, албан байгууллагууд хамтран ажиллах томоохон төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнд  Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүнсний нийгэмлэг, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн иргэддээ хүнсний аюулгүй байдал талаасаа зөвлөгөө өгөх зэрэг санамж бичгүүд үйлдэгдэж байна. Үүний хүрээнд бид маш их урагштай хандаж байгаа. Манай газрын хүрээнд сүүлийн дөрвөн жилд өргөдөл гомдлын тоо маш их байсан энэ маань үл ойлголцол болон хохирсон зүйлүүд байсан. Хэрэглэгчийг хохирхоос нь өмнө мэдээлэл өгөх нь чухал юмаа гэдэг дээр хамтран ажиллахад бэлэн болоод байна.

-          Хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх сургах хувиар нь гарсан болов уу?

-          Орон даяар сургалт зохион байгуулах хувиар гарсан байгаа. Үйлчилгээний ажилтан өөрсдөө бие биедээ мэдээлэл өгөх юм. Нөгөө талаас мөн тэд ч манай хэрэглэгч юм. Үйлдвэрчний эвлэлийн холбоодыг ашиглан мэдээлэл түгээх төлөвлөгөөтэй байна. Мөн ОУ-ын хэрэглэгчийн төлөө өдөр 2016.03.15-2017.03.15 хүртлэх нэг өдөр хэмээн хэрэгждэг. ОУ-н нэршлээрээ “antibiotics off the menu” гэж байгаа. Энэ нь генийн өөрчлөлтгүй хүнс, антибиотокоор ургуулаагүй ногоо, ямар нэгэн химийн бордоо ашиглаагүй цэвэр хүнсийг хэрэглэгчдэд хүргэхэд мэдээлэл өгөх аян байгаа юм. Бид зөв хүнс сонгон хэрэглэж сурах нь чухал. Мөн бид нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран телевизийн цуврал мэдлэг өгөх нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна.

-          Би танаас хувийн шинжтэй асуулт асууж болох уу?

-          Болно болно

-          Өчигдөрхөн танай даргыг тантай амрагийн холбоотой гэх мэдээлэл цахим ертөнцөд шуугилаа. Энэ үнэн юмуу?

-          Манай дарга солигдоод сар гаран хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эр хүний нүдээр харах нь бүү хэл бие биенээ таних хугацаа ч өнгөрөөгүй байна. Залуу боловсон хүчин шинэхэн томилогдоод ирэхэд нь ингэж замыг нь “харлуул”-ж байгаад би гайхаж байна. Юм хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуу дарга. Даргатай ямар нэгэн холбоо бол байхгүй гэж албан ёсоор хэлмээр байна.

-          Энэ ямар нэгэн тодорхой бүлэг болон хувь хүний зориуд нийсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Удирдлаган доор нь ажиллаж байгаа хүний хувьд анзаарсан зүйл танд байна уу?

-          Ямар нэгэн нам, бүлгийн үйлдэл байгаа эсэхийг би мэдэхгүй. Одоогоор ийм хэл ам гарсан ч бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Ямар нэгэн намын санаа зорилготой үйлдэл байлаа гэхэд намайг хавчуулан нэр хүндэд минь халдаж байгааг гайхаж байна.

-          Нөгөө талаас таныг ажлаа хийх боломж олгохгүй байна уу?

-          Би улсад 22 жил, төрийн албанд 17 жил ажиллаж байна. Би тогтсон гэр бүлтэй хүн. Манайд томилогдон ирсэн дарга бол 30 шүргэм насны залуухан хүн. Эгч нь 40 гарч яваа, үе мултарсан хүмүүс. Надтай холбоотой ийм цуу яриа гарсанд би маш их эмзэглэж байна. Нэг хүний үнэн зөвийг нь ялгалгүй цахим ертөнцөөр tseren enebish гэдэг хүн фейсбүүк хуудаснаа анх мэдээлсэн юм билээ. Тэр хүн ямар зорилгоор миний болон бусдын нэр хүндийг унагах гэснийг,  Миний нэр хүндийг яах гэж ингэж унагаж байгаа ойлгохгүй байна.

-          Тантай нэр холбохдоо өөр эмэгтэйтэй андуурсан юм болов уу?

-           Манай байгууллагад таван газар байдаг. Үүний хоёр нь эмэгтэй удирдлагатай. Энэ хоёр эмэгтэйн нэг нь 50 гаран насны хүн. Нөгөө дарга нь би. Тэр СӨХ-ийн гомдол хүлээн авч шийдвэрлэдэг газар нь миний удирддаг хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газар. Манай даргын хувьд дүү нараас дүү ийм хүнтэй нийлүүлэн гүтгэж байгаад гомдолтой байна. Би тэр Цэрэн гэх эмэгтэйтэй нэг ч уулзаагүй урьд нь уулзаж байгаагүй. Энэ хүн СӨХ-ийн асуудлаар гомдол гаргах гэж надтай уулзаагүй. Ямар санаа зорилготой зүгээр ажлаа хийж явсан намайг ийм муухай юманд хутгасаныг ойлгохгүй байна.

-          Адилхан эмэгтэй хүний хувьд, эх хүний хувьд гомдол тээж байна уу?

-          Яагаад эмэгтэй хүн байж намайг ингэж байгаад гайхаж байна. Надруу шууд чиглээгүй юм шиг байгаан гэхдээ миний нэрийг оруулаад байгаад эмзэглэж байна. Манай шинэ Дарга ажлаа аваад сар гарны хугацаа болж байна, энэ хугацаанд асар их ажлын ачаалалтай байсныг л мэдэх юм байна. Гэтэл манайд ажилладаг эмэгтэй ажилтнаас ийм гомдол, санал анзаарагдаагүй. Дунд нь хаа хамаагүй миний нэрийг оруулж байгаад эвгүй л байна. Миний ард гэр бүл, найз нөхөд, эцэг эхийн минь нэр гарч байгааг тэр хүн мэдэж байгаа болов уу. Дарга ч бас гэр бүлтэй байлгүйдээ. Даргын хань ижил, найз нөхөд, гэр бүлийнхэн нь эмзэглэж л байгаа. Яг ямар зорилгоор ийм зүйл хийж байгааг асуумаар байна.

-          Гэр бүлийн чинь байдалд нөлөөлж байна уу?

-          Хань ижил минь намайг мэднэ. Залуу хүн ажил хийх гээд явахад нь ямар нэгэн саад хийж байгаад нь эмзэглэж байгаа. Цахим ертөнцөөр хот даяр шуугиж байхад надад итгээд ноён нуруутай байдаг ханьтай хүн болохоор эгч нь гандан буурахгүй л дээ.

-          Ярилцсанд баярлалаа. Элдэв цуу яриан дунд ийм сайхан тайван хандаж байгаа танд мөн элдэв цуу яриаг дэвэргэхгүй байгаад тань талархъя?

-          Баярлалаа. Ажлаа хийж байгаа албан хаагчийг хэн нэгэн хүний эсвэл намын санаа зорилготой нь мэдэгдэхгүй өөрийн мэдээлэл муугаас ингэж гаргахаа л болих хэрэгтэй гэж тэр хүнд хэлье дээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.