Арслан болбол 50 сая төгрөг бол оюуны спортоор дэлхийд улсаа мандуулахад 0 төгрөг

585

  “Оюун ухаан ертөнцийг удирдана” гэж нэгэн алдартны хэлсэн үг бий. Манайд оюун ухааны спортыг хөгжүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тив, дэлхийн олон медаль хүртлээ хэмээн бахархалтайгаар мэдээллэх авч түүнийг улсын хэмжээнд үнэлж дүгнэдэггүй нь харамсалтай. Манайдаа оюун ухааны спортоор анхлан хичээллэж өөрийн шавь нарыг дэлхийн дайтайд үнлүүлээд байгаа эрхэм бол Х.Хатанбаатар юм. Тэрээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадамд” байр эзэлсэн бөхчүүдэд Начин-15 сая, чимэгтэй начин-20 сая, заан-25 сая, чимэгтэй заан-30 сая, арслан-50 сая төгрөгний шагнал урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурлын талаарх мэдээлэлд ихээхэн бухмидаж байгаа бололтой. Түүний өөрийнх нь олон нийтийн цахим хуудаснаа ийнхүү бухимдлаа илэрхийлжээ.

 

-Засаг төр минь иймэрхүү бай шагналынхаа 5%-д нь ч болтугай оюуны спортын тамирчдаа дэмждэг болоосой доо.Жилдээ дунджаар олон улсын чанартай 10-аад тэмцээнд оролцдог байсан манай тамирчид санхүүгийн хүндрэлээс болоод энэ жил ердөө 3-хан л тэмцээнд оролцохоор боллоо. Бид нар энэ жил бэлтгэгдэн гарч ирж байгаа шинэ тамирчдаа олон улсад өрсөлдүүлэх боломжгүй болж байгаа юм. Улсынхаа rating-ээ алдахгүйн тулд хуучин тамирчдаа гол гурван тэмцээн болох Азийн аварга, Дэлхийн аварга, 4 жилд нэг удаа болдог MEMORIAD Mental Olympics буюу Оюуны олимпод л оролцуулахаар болсон.

Үнэхээр төрөөс системтэй дэмжлэг үзүүлэхгүй л бол ямар ч спорт тэгээд л дуусдаг юм шиг байна. Бид нар хуучин шигээ бор зүрхээрээ явцгаагаад цаашдаа хүчрэхгүй юм шиг байна.

Өнгөрсөн хугацаанд бид хамт олонтойгоо 35 олон улсын тэмцээнээс 484 медаль хүртэж, олон сайхан мастерууд төрүүлэн, дэлхийн олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож Монгол хүний үнэ цэнийг дэлхийд мэдрүүлсээр ирсэн.

Оюунлаг толгой л Монголыг хөгжүүлнэ гэж камерийн өмнө бүлт бүлт үсэрдэг томчууд маань бодит байдал дээр дэмжлэг хүсээд очиход өөдөөс эвтэйхнээр хэлбэл долоовор, дунд хурууныхаа завсраар эрхий хуруу л өгдөг юм даа.

Төрөөс биднийг заавал дэмжих албатай биш л дээ. Тиймээс бид уйлан дуугарахгүй ээ. Хамгийн гол нь аль ч салбарт хэн нэгэн аавын хүү, ээжийн охин эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөөд ирэхэд нь холбогдох хүмүүс нь ядаж уулзаад урмын үг хэлчихэж байгаасай. Хүн урмаар л цаашаа явна шүү дээ.

Миний хувьд одоо тамирчдаа бэлддэг, гадагшаа дотогшоо тэмцээн уралдаанд явдаг ажлаа орхиод өөр зүйлд төвлөрөх цаг маань болж байх шиг байна даа. Гэхдээ улс төр биш шүү.

Ой тогтоолтын дэлхийн аваргын мөнгөн медальт
Чээж бодолт, хурдан уншлагын ОУ-ын аварга
Олон Улсын шүүгч
Х.Хатанбаатар
гэжээ.

Биеийн хүчний спорт, оюуны спорт хоёрыг ялгалгүй байвал зүгээрсэн. Оюуны спортоор хичээллэн дэлхийд нэрээ мандуулсан тамирчдыг ялгаварлан гадуурхсаар л. 6000 гаран бөх барилдаж геннист багтаж байсан монгол бөхөө дээдлэлгүй яахав. Гэхдээ XXI зуунд оюуны спортыг бөхөөсөө доогуур үнэлэхгүй ч гэсэн ядаж тэнцүү үнэлэхсэн дээ УЛС ТӨРЧДӨӨ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ