Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татлаа

5881

УМБГ-т бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татсан талаар  өөрийнхөө цахим хуудастаа ийнхүү бичжээ. “Өнөөдөр та шиг юмнуудын эрин үе байж болно. Гэхдээ ирээдүйд цаг өөр болноо за юу" гэсэн ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны утсандаа үлдээсэн бичлэгийг дүн өвлийн хүйтнээр түүний амиа алдсан Хөвсгөл далайн эрэгт сонсч хоолой зангирч билээ. Харин өнөөдөр надад яг тийм үе тулж ирлээ. Тиймээ, Сүмбээ чиний гэрээс үнэн юм. Өнөөдөр эд нар шиг юмнуудын эрин үе байж болно, гэхдээ цаг өөр болноо. Гагцхүү тэр цагийг авчиралцахыг хичээлээ. Доод тал нь 10 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн яллагдагчаар татагдахдаа би бүр ч сайн ойлгож байна.

ХҮН НЬ БАЙВАЛ ХЭРЭГ НЬ ОЛДДОГ гэдэг үнэн юм. 10 жил хоригдлоо ч миний сэтгүүлч хэвээрээ, үзэл бодол минь хэвээрээ байх болно. Хэзээ нэгэн цагт энэ хилс хэргээр яллах гэж оролдож байсныг цагаатгаж л таарна. Өнөөдөр нийгэмд над шиг сэтгүүлч хэрэггүй, шоронд л суух ёстой юм бол тэнд нь очноо!!! Харин үзэл бодол минь хэвээрээ оршино, үхчихдэггүй юм бол!!!!.

5 сарын 25 ны өдөр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу оффшор дансны тухай хэргийн материал авч гишүүнээр элсэхээр АНУ руу явах гэж байхад эрүү үүсгэж саатуулснаас хойш сар гаруй Эрүүгийн цагдаагийн үүдийг сахиж дуугүй байсан.

Харин өнөөдөр ийнхүү яллагдагчаар татагдлаа...сайд асан А.Гансүхтэй үгсэн хуйвалдаж, МИАТ ыг дээрэмдэхдээ онц хүндээр гэмт хэргийн бүлэг зохион байгуулж залилан завшиж хулгайж луйвардсан гэх хэрэгт чихэгдэж байна. Би МИАТ ыг дээрэмдээгүй. Би эрх бүхий албан тушаалтан биш ээ...Сайн төр, шударга ёс хэзээ нэгэнт цагт ирж л таарна. Хэрэг хийгээгүй нь хэзээ нэгэн цагт тогтоогдож цагаадах цаг заавал ирнэ. Мөнгө төлж миний талаар мэдээлэл цацах гэж оролдсоныг сэтгүүлч нөхөд маань ч хэлж байсан. Бүр богино хэмжээний нэвтрүүлэг хүртэл хийж гаргахыг оролдсон шүү...Цагдаа ийм юм хийгээгүй гэвэл хэн захиалж хийлгэж байсан байх уу.

За яахав өнөөдөр та нар шиг ардчиллын нэр барьсан юмнуудын эрин үе байж болно. ИРЭЭДҮЙД ЦАГ ӨӨР БОЛНОО...миний алдаа гэвэл сэтгүүл зүй 4 дэх засаглал гэдэгт итгэж энэ 4 жил эрх баригчдыг зоригтой шүүмжилж ТВ-гээ хүртэл хаалгаж явсаных юм. Цензургүй сэтгүүл зүй байх ёстой гэж итгэж явсаных юм. ӨӨР ЮУ Ч БИШ” хэмээн бичжээ.

Л.Мөнхбаясгаланг МИАТ-аас их хэмжээний мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусадтай хуйвалдаж авсан байж магадгүй гэх 10 жилийн хорих ялтай зүйл ангиар  яллагдагчаар татжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би Монгол Хүн 203.91.117.8 MONGOLIA
MONGOLIA
Удахгүй бүх зүйл сайхан болно. Муу хүмүүсийг тэнгэр нэрэгэжил тараа. Хүнтэй газрын хүн гэрч, **** хүнгүй газрын газар гэрч гэж үг байдаг. Тэвчээртэй, тэнгэрлэг байдаг юм шүү.
Акимаа 182.160.0.37 MONGOLIA
MONGOLIA
Сэтгүүлч **** гэх **** мөөбаясгалан **** олон **** хүнийг **** **** хайр **** найргүй **** гүтгэж **** доромжилж **** байсны **** үр **** жимсээ **** хүлээн **** авчээ. **** **** **** Ард **** олны **** төлсөн **** татварын **** ерэн **** сая **** төгрөгөө **** яаж **** үрэн **** таран **** **** хийснээ **** болохоор **** зориглож **** ярьж **** чадахгүй, таг. **** **** **** **** ..... **** **** Хэдэн жил **** мөнгөтэй **** сайд **** дарга **** нарыг **** дагаж **** салбаганасны **** үр **** дүн нь **** энэ **** **** гэдгээ **** ядаж **** өөр **** дотроо **** тунгаасан **** боловуу .... Нэг **** хэсэг **** **** **** **** **** сайд **** дарга **** **** найзтай **** БИ **** БИ **** гэсэн **** шиг **** **** мөн ч **** их **** далжигнаж **** билээ, **** хөөрхий. **** ****
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ