"АРЕВА"-Д СҮХБААТАР АЙМАГТ ДАХИН УРАНЫ ХАЙГУУЛ ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

7051

 

Өмнөговь аймгийн Улаанбадрах суманд мал хордуулсан гэх Францын “Арева’’ компани үйл ажиллагаагаа өргөтгөж, Сүхбаатар аймагт тун удахгүй хайгуул хийхээр болж МХЕГ-аас зөвшөөрлөө авчээ. Энэ зөвшөөрлөөр Тус компанийн охин компани болох “Кожеговь” компани Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх юм байна. МХЕГ-аас цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулахад татгалзах зүйлгүй гэж үзсэн байна. МЕХГ-ын улсын байцаагчийн энэ шийдвэрийг ураны эсрэг тэмцэгчид эсэргүүцэж байгаа бөгөөд үүнийг УИХ-ын нэр бүхий гишүүнтэй холбоотой гэж үзэж буйгаа илэрхийллээ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ