АН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ

1441

АН-ын сонгуулийн штабаас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын төв штабын Олон нийттэй харилцах менежер А.Ганбаатар, хуулийн зөвлөх Н.Ариунболд нар оролцов. Тэд энэ сонгуулиар шударга өрсөлдье уриан дор санамж бич гаргасан ч өрсөлдөгч намуудаас нь гарын үсэг зурж дэмжихээ илэрхийлээгүй гэнэ.


Харин ч шударга өрсөлдөхийн эсрэг нэг нэр дэвшигчийг энхийн цагаан тагтаа мэт магтаж, нөгөө нэр дэвшигчийг хууль зөрчин, нийгэм үймүүлж буй хар хэрээ мэтээр харагдуулахаар сурталчилж эхэлснийг тэд эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Тодруулбал, Херо интертайнментийн бүтээсэн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулсан. Мөн оюутны тэтгэлгийн картан дээр "Цалинтай оюутан, хариуцлагатай оюутан Ц.Элбэгдорж" гэж бичсэн, зарим залуус нийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 1989 оноос хойш хэлсэн үгийг түүвэрлэн "Онч үг" нэртэйгээр хэвлэн ном болгон гаргасныг сонгуулийн сурталчилгаа гэж МАН-ын зүгээс мэдүүлж, нийгэмд хууль зөрчсөн гэдэг мессежийг хаяхын төлөө ажиллаж байна гэж тэд мэдэгдлээ.

Энэ бүхэн сонгуулийн хуульд ямар нэгэн байдлаар харшлаагүй бөгөөд хувь хүмүүс, уран бүтээлчид, үйлчилгээ явуулж буй банк нь энэ бүхнийг цаг хугацааны хувьд эрт хийсэн. Дээрх гурван зүйлийг сонгуулийн сурталчилгаанд зориулж АН-аас хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.


Түүнчлэн МАН-ынханы хэлж буй сонгогчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэлгүйгээр давхардуулан бүртгэсэн, сонгуулийн хороодын гишүүдийг хууль бусаар томилсон гэх асуудлыг няцааж хуулийн хүрээнд тайлбар хийсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТҮМЭЭ АХ
ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОХОД САЙН