НЭГ АРДЧИЛАЛ ТАТАН БУУГДЛАА

736

Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд “Нэг ардчилал” фракц татан буугдсанаа албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж, намынхаа шинэчлэлийг дэмжих үүднээс   фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг  ҮЗХ-ын “Нэг ардчилал” фракцид өмнө нь харъяалагдаж байсан гишүүд уриаллаа.

АН-ын шинэчлэлийн хүрээнд намаа гишүүдийн, олон нийтийн нам болох ёстой гэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.  Мөн Ардчилсан нам албан тушаал дээр нэгддэг биш үнэт зүйл, үзэл бодол дээрээ нэгддэг нам болох ёстой бусад фракциуддаа уриалж, албан ёсоор татан буугдсанаа зарлаж байгаа аж.  Ардчилсан нам Алтангадас, МоАХ, “Шонхор”, МҮАН, Кроун,МоАН, “Нэг ардчилал” зэрэг олон фракциас бүрддэг байсан. Тэгвэл ийнхүүү намынхаа шинэчлэлийг дэмжиж “Нэг ардчилал” татан буугдлаа.  Тус фракцид Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, М.Чимиддорж зэрэг залуус харъяалагддаг байв.

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ