АН-ЫН ТӨВ АППАРАТ "ШОНХОР" ТАУРТ ТӨВХНӨНӨ

728

Нийслэлийн төв цэг Сүхбаатарын талбайн хажуухан дахь намынхаа төв байрыг нурааж, хашаа хатгасан хоосон газартай олон жилийг үдсэн АН-ынхан намын шинэ даргынхаа буянаар Шонхор таурт төвхнөхөөр болсон мэдээлэл намынх нь дотор тархжээ.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын төв байгуулах нэрийдлээр “Шангрила”-гийн ойролцоо газар олгож, барилга нь баригдсан ч өдгөө УИХ-ын гишүүн С.Эрдэнийн мэдлийн “Шонхор” таур болж хувирсан бөгөөд өдийг хүртэл энэ газрын маргаант асуудал дарагдсаар ирсэн.

Хүүхдүүдийн нэр барьж газар авсан “Шонхор” таурт С.Эрдэнийн АН-ын “ШОНХОР” фракц болон хувийн хэвшлийнхэн байрладаг гэх. Тэгвэл 12 давхар энэ гоёмсог барилга удахгүй АН-ын төв байр болох гэнэ. С.Эрдэнэ намын дарга болсон учраас өөрийн эзэмшлийн барилгаа ийнхүү намдаа “өргөх”-өөр болжээ.

Тодруулбал, тус байрны 1-5 давхарт АН-ын удирдлагууд, намын бүтцийн зарим байгууллагын ажилчид сууна гэх яриа байна. Харин одоогийн буюу хуучин АН-ын байранд намын дэргэдэх АЗХ, шинээр байгуулагдаж байгаа Ардчилсан оюутны холбоо байрлах аж. Мөн удахгүй нүүдэл суудал хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээлэл хэрэв бол АН-ын шинэ дарга буурийг нь авсан хойно бусад нь дагаад ирнэ гэсэн үзлээр өөрийн эзэмшил барилгадаа намаа байршуулан бусдыгаа удирдах болжээ. Харин энэ нь олон фракц жигүүртэй Ардчилсан намын жигүүрүүдэд хэр таалагдах бол.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ