22 мянган төрийн албан хаагч улс төрийн ялгаварлаар халагджээ

565

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш 22 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагч халагдаж, солигдсон гэсэн албан бус тоог "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв" мэдээллээ.  Тухайлбал, аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч ажлаасаа гарсан бол Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдуудаас 10 мянга гаруй албан хаагч ажлаа хүлээлгэн өгчээ. Тиймээс энэ гаж тогтолцоог улстөржилтгүйгээр арилгах шаардлагатай тэд мэдэгдлээ.

Тус төвийн тэргүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ “Хамгийн гол нь тангараг өргөсөн төрийн мэргэжлийн албан хаагчийг олноор нь ажилгүй болгож нэг ч жил төрд ажиллаагүй хүнийг оронд нь томилж байна. Эрх баригчид өшөө авах, тооцоо хийх асуудал ярьдаг нь маш буруу. Хэдхэн монголчуудаа ингэж талцуулж болохгүй. Төрийн албан хаагч гурван жил тутам аттестатчилалд орон шигшигдэж, тушаал дэвших нь дэвшиж, буурах нь буурч байх ёстой. Гэвч тэднийг бөөнөөр нь хавтгайруулан ажилгүй болгож байгаа гаж тогтолцоо нь хэлмэгдүүлэлт юм” гэлээ.

2016 оноос хойш энэ хэмжээний төрийн албан хаагчдыг солихын хажуугаар 2000 ажлын байр шинээр нэмснийг мөн хэлсэн. Одоогийн байдлаар Төрийн захиргааны албанд ойролцоогоор 130 гаруй мянга хүн ажилладаг. Цаашид төрийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа энэ асуудлыг нэн даруй зогсоохыг “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-өөс шаардлаа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.