ХЯТАД УЛС МОНГОЛД АРИЛЖААНЫ БАНК НЭЭХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

1387

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин өнөөдөр /2017.03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Элчин сайд Хятадын нийслэл Бээжин хотноо гуравдугаар сарын 3-15-нд хуралдсан Ардын их хурлын 12 дахь удаагийн тавдугаар сар чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж, дараа нь Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Хятадын эдийн засгийн тайлангаас үзэхэд эдийн засгийн өсөлт цаашид тогтвортой, дэлхийн эдийн засгийн чухал хүчин байх болно гэдэг нь харагдаж байгаа. Энэ нь Хятадын хөрш орнууд, тэдний нэг болох Монгол Улсад ч эерэг нөлөөтэй гэдгийг Элчин сайд Шин Хаймин онцлон тэмдэглэсэн. Тэрбээр “Си Жиньпин Монгол Улсад айлчлах үедээ хэлсэнчлэн Хятадын эдийн засгийн хурдан галт тэрэгт суухыг урьж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр Монгол Улс бол Хятадын сайн хөрш, сайн түнш гэдгийг тэмдэглээд, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх, бүхий л салбар хамтран ажиллах, Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чин сэтгэлээр дэмжиж, туслалцаа үзүүлнэ гэлээ.

Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хоёр орны удирдагчид тохиролцоонд хүрсэн. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрдэс баялаг, дэд бүтэц, хүмүүнлэгийн гэсэн гурван салбарт тулгуурлана гэдгийг ч тэр хэлсэн юм.

Шин Хаймин Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэд хэдэн санал танилцуулсан. Үүнд:

Хоёр орны хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хамтын ажиллагааг сайжруулах, стратегийн уялдаа холбоог нягт болгох. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, бусад салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх. Хоёр орны хооронд яригдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг аль болох эрт эхлүүлэх, бодит үр өгөөжийг харилцан ашигтай хүртээх

Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эрж хайж, олох. Хятадын дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь нарын Монголд хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх үүднээс Монголын мал аж ахуйн салбарт Хятадын шинэ техник, технологийг нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах зэргээр хамтдаа хөгжиж, эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх. Банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх. Энэ хүрээнд своп хэлцлийг шат шатаар ахиулах, юанийг хоёр орны хоорондох худалдааны төлбөрийн үндсэн мөнгөн тэмдэгт болгох, Хятадын банкийг Монголд арилжааны эрх бүхий байгууллага болгох

Алсын хараатай байж, хамтын ажиллагааны шинэ уялдаа бий болгох. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг урагшлуулах, Хятад, Монголын хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах, “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, 4710 км үргэлжлэх хилийн шугам дагуух бүсийг эдийн засгийн хөгжлийн бүс болгох

Ингэснээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны тогтвортой үндэс суурь болохоос гадна Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарахад дөхөм болно гэж Элчин сайд хэлсэн юм.

МОНГОЛД ХЯТАДЫН БАНК НЭЭХ АСУУДЛААР:

Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар Монголд бий. Bank of China, нөгөөх нь ICBC. Төлөөлөгчийн газар гэдэг хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх эрхгүй. Тиймээс Хятадын талаас арилжааны эрх бүхий байгууллага нээх сонирхолтой байгаа юм. Ингэснээр Хятадын мөнгө Монголд орж ирнэ, Монголын эдийн засагт, Хятад-Монголын хамтын ажиллагаанд, Монголын ард түмэнд ашигтай гэж харж байна.

Энэ асуудлаар удаа дараа санал солилцсон. Зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Одоо энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх шатандаа яваа. Гол бэрхшээл нь Монголын хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна.

Эцэст нь, энэ бол зөвхөн Хятадын банкийг Монголд нээх тухай асуудал биш, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал юм. Тиймээс ойрын хугацаанд нааштай үр дүн гарна гэж найдаж байна.

ХЯТАД-МОНГОЛ-ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ТАЛААР:

Монгол Улс нь Хятадын стратегийн иж бүрэн түнш учир “Нэг бүс, нэг зам” бодлогын чухал улс бол Монгол. Си Жиньпин дарга энэ санаачилгыг дэвшүүлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч, “Нэг бүс, нэг зам” бодлогын шугам дагуу харилцааг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулахыг Хятад улс санаачилсан боловч ашгийг зөвхөн Хятад хүртэхгүй, Орос, Монгол ч мөн бодит үр өгөөжийг хүртэх юм. Эдийн засгийн коридор байгуулах асуудлаар гурван улсын төрийн тэргүүн нар гурван ч удаа уулзаж, ярилцсан байгаа.

“Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд Хятад-Пакистаны коридор хамгийн сайн хөгжиж, үр өгөөжөө өгч байгаа. Харин Монгол Улс Хятадын стратегийн чухал түнш гэдэг утгаар энэ асуудлыг яриа төдий байлгаж боломгүй.

“Нэг бүс, нэг зам” санаачилгын асуудлаар Хятад улс ирэх тавдугаар сард Бээжин хотод форум зохион байгуулна. Дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, 100 гаруй сайд, дарга, олон улсын байгууллагын 50 гаруй төлөөлөгч, нийтдээ 1200 гаруй төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа ярилцах юм.

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ТАЛААР:

Хятад, Монголын худалдааны эргэлт 2016 онд 5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлт 8 тэрбум ам.доллар байдаг гэхээр гадаад худалдааны 60 хувийг Хятад эзэлж байна. Хятадаас импортоор авсан барааны эргэлт нэг тэрбум ам.доллар, харин экспорт дөрвөн тэрбум ам.доллар. Тэгэхээр зөрүү гурван тэрбумыг хүн амд тооцож үзвэл Монгол Улсын нэг иргэнд 1000 ам.доллар ногдож байна.

Өөр нэг тоо баримт дурдвал, 2016 онд Хятадын гадаад орнуудтай хийсэн худалдааны эргэлт 3,8 их наяд ам.долларт хүрсэн. Харин Монгол Улстай хийсэн худалдаа нэг хувьд ч хүрэхгүй байгаа тохиолдолд цаашид сайжруулж, хөгжүүлэх нөөц бололцоо их байна гэж харж байна. Үүнийг бүрэн ашиглаж, Монголын ард түмэнд бодит үр ашиг хүртээх тал дээр анхаар ажиллах хэрэгтэй. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Хятад улс туслахад бэлэн. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол 66.181.180.174 UNITED STATES
UNITED STATES
4700 км хилийг үгүй болгое гэсэн л үг.Хилээ үгүй хий.Гэрт чинь хөнжлд чинь орое гэсэн л үг.
ӨМХИЙ САНААТАЙ БАЙ 202.9.42.192 AUSTRALIA
AUSTRALIA
МОНГОЛЫН НҮҮРС АРЬС ШИР НООС НООЛУУРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС МАШ ДООГУУР ҮНЭЭР ҮНЭЛЖ ХУДАЛДАН АВДАГ **** НАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ САЙЖРУУЛНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. ХЭРЭВ ХЯТАДЫН БАНК МОНГОЛД САЛБАРАА НЭЭВЭЛ ХЯТАДЫН ЮАНААР ГҮЙЛГЭЭ ХИЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ТИЙМЭЭС МОНГОЛ ТӨГРӨГ МААНЬ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ АЮУЛТАЙ. ТҮҮНИЙГЭЭ ДАГААД ОЛОН АРВАН МЯНГАН **** НАР МОНГОЛД АМЬДРАХ БОЛНО. **** НАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БУЛААН АВАХИЙГ САНААРХАЖ БАЙНА. ****
Цаашдаа сэрүүснэ