Төрөөс төрсөн тэрбумтан Говь-Алтайн АН-ын даргын суудлыг горилж байна

1688

 


 
АН-ын дотоодсонгуульирэхсарын 2-нд болно. Яг одоо тус намын гишүүдийг Үндэснийбодлогынхороонд аль фракци түлхүү суудал авах вэ гэсэн таавар биш хэн хэн нийслэл, дүүргийннамынхороог атгах бол гэсэн асуулт зовоож байна. АН-ыхан С.Эрдэнийг дотоод сонгуулиас хувьдаа мөнгө босгож, намынэрхмэдлийгмөнгөтэй олигархуудын гарт атгуулж, намыгэрхшээлдээ оруулах гэж байна хэмээн хардаж байгаа.
Үнэхээр ч АН-ын нийслэл болон аймаг, дүүргийн намын хорооны даргын сонгуульд өрсөлдөгчдийн дунд төрөөс төрсөн тэрбумтан, оффшор данстан, хятадын эрлийз олноорообайгаа юм байна. Энэ нь С.Эрдэнэтөрөөс төрсөн тэрбумтнууд, олигархуудаа улстөрд хөл тавиулж, төрөөс хумсалсан өмчөө хамгаалах, дархлаагаа хадгалж үлдэх аргаа маш нарийн төлөвлөсөн байгааг харуулах мэт.
Тэдний тэргүүн магнайд УИХ-ын дарга асан З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс Төрийн өмчийн хороонд ажиллаж, хуучин нийгмийн өмч хувьчлалаас хувьдаа олон тооны барилга байшин, үйлдвэр аж ахуйн нэгж худалдан авч баяжсан, “чимээгүйбаян” гэгддэг Ц.Нанзаддорж зогсож байна. С.Эрдэнэ болон З.Энхболд нар түүнд аймгийн АН-ын хороог ямар ч хамаагүй үнээр гартаа оруулж ав гэсэн даалгавар өгөөд Говь-Алтай руу томилжээ.
Ц.Нанзаддорж 1996-2016 он хүртэл Төрийнөмчийнхороондажилласан, 1990-ээд ондМонголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн, гол авторуудын нэг. Хуучин нийгмийн үед монголын эдийн засгийг нуруундаа үүрч, мянга мянган хүнийг ажлын байраар хангаж, олон гэр бүлийг тэжээж байсан үйлдвэр үйлчилгээний газрууд 1990-ээд онд явагдсан өмч хувьчлалын шуургандөртөн, нэг л өдөр хувийн өмч болсон.


Балаг нь арилаагүй хувьчлалаас төрсөн тэрбумтны хөрөнгийг сонирхвол...

Мэдээлэл муутай иргэдийн тархийг гоё үгээр хуурч явуулсан өмч хувьчлалаас цөөн тооны хүн хожсон ба ард иргэдийн олонх нь ажил амьдралаараа хохирсон. Балаг нь өнөөдөр ч арилаагүй.Харин төрийн өмчийг завшин, төрөөс төрсөн тэрбумтанууд улс төрийн нам бараадан амиа хоохойлж, сонгууль болохоор уралдан, их хэмжээний мөнгө хаяж, даргын суудал руу мацах нь ердийн үзэгдэл болжээ. Тэдний нэг бол Ц.Нанзаддорж.Ард түмний хөлс, хөдөлмөрөөр бий болгосон өмч хөрөнгийг 1989 оноос хойш өмч хувьчлал нэрийн дор хумсалж, хулгайлсан түүний идэж уусан хөрөнгийн жагсаалттай танилцъя.
1. Нийслэлчүүдийн “Выставка” нэрээр сайн таних үзэсгэлэн худалдааны танхим
2. Нүхтийн амралтын цогцолбор
3. Монгол Улсад ганцхан байдаг Үнэт цаасны үйлдвэр
4. Баруун дөрвөн зам дахь Барилгын коллежийн дөрвөн давхар өргөтгөл
5. Ялалтын баруун талын хоёр давхар цэцэрлэг
6. Монгол эм импексийн 50 хувийг зарсан гэдэг ч агуулах дахь эмийг актлах нэрээр авч эргүүлэн өөрт нь шахаж мөнгөөр нь худалдаж авсан.
7. Шарын голын Их өвөлжөөтийн алтны уурхайг алтны нөөц нь дууссан хэмээн хуурамч материал бүрдүүлэн хувьдаа авч гурван тонн алтыг нь ухаж авсан. Энэ бүгд түүний хөрөнгө. Үүнээс гадна Тээвэрхөгжлийнбанкны 49 хувийгэзэмшдэгбайсан.Төрийн байгууллагад ажилладаг, цалингаараа амьдардаг хүн бүхэл бүтэн банкны хувьцааг эзэмших боломж байхгүй. Харин түүнийг банкны хувьцааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж,бэлгэнд авсан гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.
Мөн хуудуутай явагдсан Хадгаламжийн банк, “Говь”, Улсын циркийн хувьчлалыг зохион байгуулалцаж, 1999 онд оросуудаас хүлээж авсан Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 131 км төмөр замын рейлс, бэхэлгээ сэлбэгийг ашиглаагүй удсан гэдэг шалтгаанаар акт тавьж хувьчилсан. Ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд арав ч хоноогүй байсан “Бүрхээстхайрхан” компанид хаягдал материал болгож өгсөн хүн нь Ц.Нанзаддорж юм.
 

Дөрөвхөн настай ам.долларын саятан хүү


Одоо түүний 2015 онд АТГ-т албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө орлогыг сонирхоё. Төрийн өмчийн хорооны дарга ажилтай, Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай. Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий Toyota LEXUSES330 болон Toyota загварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг“, “Гурван гол бааз”, “Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг.
Банкны хадгаламжийн тухайд: Хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байх 2015 онд Н.Нанзаддоржийн Худалдаа хөгжлийн банкин дахь картанд 4 сая 926 мянга 600 ам.долларын үлдэгдэлбайсан бол Төрийн банкины төгрөгийн дансанд 2 сая, ХХБ-ны төгрөгийн дансанд 933 мянга, Хаан банкны төгрөгийн дансанд 373 мянган төгрөг байсан.
Хамгийн сонирхолтой нь түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай юм. Харин энэ үед Ц.Нанзаддоржийн Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалыг хашсаныхаа төлөө авч байсан цалингийн орлого нь жилийн 12 сая төгрөг гэж мэдүүлсэн байх юм.Жилдээ 12 сая төгрөгийн цалин авдаг ТӨХ-ны даргын дөрөвхөн настай хүү сая сая ам.доллар, сая сая юанийн хадгаламжтай байсан нь хамгийн ихээр анхаарал татаж байгаа.


Аргагүй л хятад  санаа

Төрийн өмчийг завшиж төрөөс төрсөн тэрбумтан Ц.Нанзаддорж Төрийн өмчийн хорооны даргаар гурван ч удаа томилогдсон. Анх 2012 оныдолдугаар сард ТӨХ-ны дарга болсон. Гэвч 2013 онынэгдүгээр сардЕрөнхийсайдН.Алтанхуягтүүнийг үүрэгтажлаасньчөлөөлсөн байгаа. Үүний дараа тэр“үндэслэлгүйгээражлаасхалагдсан”хэмээншүүхээрзаргалдан 2015 онынэгдүгээрсард дахин томилогдожердөө хоёрхонсар ажиллаад дахин халагдсан юм. Гэвч мөн оныхоо зургаадугаар сард ТӨХ-ныдаргаардахинажиллах болсон. Ажлаасаа халагдсан Ц.Нанзаддорж албан тушаалдаа хорогдон тамгааавчзугтаасан. ТӨХ-нд эргэн ирэхийн тулд янз бүрийнавир, оролдлого гаргаж байсан түүнийг ажлаас нь халахбүртУИХ-ын дарга асан З.Энхболд эрх мэдлээрээ далайлган буцаагаад томилчихдог байсныг АН-ыхан ярьж, үгээ барцгааж байсан билээ.
Улс төр, эрх мэдлийн хүрээнд ийм бохир намтартай, хувийн ашиг сонирхол ихтэй Ц.Нанзаддоржийг харин нутгийнхан нь буюу Говь-Алтайн Халиун сумынхан андахгүй. Бурханбуудай уулын ард орших ХарАзаргын нурууг багтаасан Халиун суманд 1950-60 онд ердөө хоёрхон хужаа амьдарч байсны нэг нь Нанзаддоржийн аав Цагаан. Цэвэр хятад болох түүний аав Цагааныг Халиуныхан андахгүй. Харин Ц.Нанзаддорж аймгийн төв Алтайд улсын хөрөнгө завшсан, шуналтай нэгэн гэдгээрээ танигдсан хүн.
1980-аад онд Ц.Нанзаддорж аймгийн Төлөвлөгөөний хэлтсийн даргаар ажиллаж байсан. Энэ үедээ буюу 1989 онд аймгийн Хангамжийн баазыг татан буулгаж, хөрөнгийг нь ганцаараа зарсан гэдэг. ДГА-310 дизель генераторыг 100 мянган төгрөгөөр үнэлж, 10 сая орчим төгрөгөөр Монгол-Болгар металь хамтарсан үйлдвэрт зарж, аймгийнхнаа гайхшируулсан Ц.Нанзаддорж 1996 онд Төрийн өмчийн хороонд шургалсан байдаг. Улмаар 1999 онд Өмч хувьчлалын газрын дарга болж, жилд нэг тэрбум төгрөгөөс дээш үйл ажиллагааны зардалтай эрчим хүч, зам, уул уурхай, дэд бүтцийн 90 гаруй аж ахуйн нэгжийг хувьчилахад оролцсон нэгэн.
Үр дүнд нь төрөөс төрсөн тэрбумтан болсон,хятадын эрлийз Ц.Нанзаддорж одоо аймгийн АН-ын дарга болж, 2020 онд Алтайгаас УИХ-д залрах далд мөрөөдөл тээн Говь-Алтайд тоос босгож явна. Алтайчуудын тархийг угааж, өнгөтэй өөдтэйг нь тонохоор шулуудсан түүний шунал яах аргагүй л хятад хүнээс гарах санаа юм даа.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.