ОЛОН УЛСЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

405
2017 оны 09-р сарын 02

Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Investigative journalism dialogue” Олон улсын хурал хоёр дахь өдрөө “Кемпински” зочид буудалд үргэлжилж байна. Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол” телевиз хамтран зохион байгуулж буй тус хуралд гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлын эхний өдөр буюу өчигдөр “Бие даасан, хараат бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн үүрэг” сэдвийн хүрээнд БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Ньюстапа төв, Японы Васеда Хроникл төв болон ОУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээг товч танилцуулсан. Харин өнөөдөр (2017.09.02) “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, зөвлөн чиглүүлэх үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Хэлэлцүүлэгт Ийгл телевизийн гүйцэтгэх продюсер Ц.Хулан, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Ц.Чимиддондог, Таамагт суурилсан судалгаа номын зохиогч Марк Ли Хантер болон Японы Васеда Хрониклын эрхлэгч Хидиаки Кимура нар оролцон туршлага солилцож, оролцогчдын асуултад хариулж байна. Олон улсын хуралд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжлага хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлж буйгаараа онцлог юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.