ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ НУУЦААР ГЭРЭЭЛСЭН ХЭРГИЙГ АТГ, ЭЦГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

1352

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан их хэмжээний исэлдсэн болон коксжих нүүрсийг олборлуулах гэрээг БНХАУ-ын компаниудтай байгуулжээ. Хамгийн ноцтой нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар “нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй юм байна. Гэрээнд 1 250 000 тонн исэлдсэн нүүрс, 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулах гэрээ байна. Тэгэхээр эрх мэдэл бүхий нүүрчид маань энэ хуудсан дээрх гэрээнүүдээс л гэхэд исэлдсэн нүүрснээс нь 1 250 000 ам.доллар, коксжих нүүрснээс нь 7 020 000 ам.доллар халаасалсан байж магадгүй нь. Нийтдээ 8 270 000 ам.доллар болох бөгөөд Монголбанкны өчигдрийн ханшаар 20 104 370 000 болж байна.

Одоогооор энэ асуудлыг АТГ, ЭЦГ-аас шалгаж байгаа юм байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чука 202.9.43.80 AUSTRALIA
AUSTRALIA
авдаг нь үнэн ****
Цаашдаа сэрүүснэ