БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛЛОО

125
2017 оны 09-р сарын 07

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой маргаантай асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, төрийн ажлыг гацаалгүй явуулах зорилгоор тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томиллоо. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Баянзүрх дүүрэгт очиж, хотын даргын захирамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч Д.Энхтөр нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН олон АН-аас сонгогдсон, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийг хамтран хуралдуулж, тус дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй аж. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.