Т.Аюурсайхан: Ж.Мөнхбатын хамаарал бүхий компанид 162 тэрбум 169 сая 200 мянган төгрөгийн концессын эрх олгосон

250
2017 оны 09-р сарын 07

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын ээлжит бус чуулганаас гарч ирсэнийхээ дараа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ “Дэгийн тухай хуулиар 7 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Уг хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана гэж УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 30 гаруй гишүүний тавьсан саналын дагуу хуралдуулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд болон Шадар сайдын бие биенийгээ тагнасан чагнасан гэх асуудал бол нийт 30 гишүүний огцруулах саналд огт байхгүйг хэлье. Ямар шалтгаанаар огцруулах болсон бэ гэвэл. Хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн.
1. концесс. Өмнөх Засгийн газрын үед гэж байгаа гэхдээ нэгдмэл ашиг сонирхолтой Засгийн газрын гишүүдийн аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын концессын эрхийг өгсөн. Өмнө нь өөр аж ахуй нэгжид өгсөн байсан концессыг булааж авч зогсохгүй төсөвт өртгийг нь олон тэрбумаар өсгөсөн.
2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын “МАК” компанид 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засаг чандмань майз” компанитай 162 тэрбум 169 сая 200 мянган төгрөгийн концессын эрх олгосон тухай асуудал юм.
3. Төсвийн хууль болоод ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн. Хүүхдийн мөнгө дээр Төсвийн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Засгийн газар анх хүүхдийн мөнгөнд босго тогтоож олгоно гэсэн. Дараа нь тодорхой босгоос зөвхөн доош өгнө гэсэн. Сонгуулийн өмнө төсөвт суулгалгүйгээр бүх хүүхдэд өгсөн гэтэл одоо бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.Мөн “Эрдэнэс Тавантолгой” бол эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг нь юм.Ерөнхий сайд 4-р сард 2017 оны эдийн засгийн өсөлт -0.2 байна гэж хэлж байсан. Үүний улмаас 7 төрлийн татварыг нэмж, тэтгэвэрийн насыг нэмсэн. Гэтэл эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна. Эрдэнэс Тавантолгойг бусдад борлуулах, бүрэн ашиглахыг завдсан. ҮҮнийг хийхдээ олон улсын Гэрээний тухай хуульд өөрчлөлт хийж, өөрөөр хэлбэл УИХ Үндсэн хуульд заасныхаа дагуу Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах эрхийг нь хасч, үүний дараа УИХ-д оруулахгүйгээр Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг гадны этгээдэд 400 сая ам.доллараар худалдах буюу борлуулах гэрээ хэлэлцээрийг хийхийг завдсаныг УИХ дээр бид зогсоосон. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Намын бүлэг дээр олонхи хурал авахгүй гэж шийдвэрлэсэн” гэв.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.