Сонирхогчдын бодибилдингийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

131
2017 оны 09-р сарын 29

Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг ирэх 10 дугаар сарын 3-9-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ нь 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо /World Bodybuilding Physique Sports Federation/-ны албан ёсны төлөвлөгөөт тэмцээн бөгөөд сонирхогчдын бодибилдингийн хамгийн том арга хэмжээ юм. Тэмцээнд 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцох юм байна.

Тэмцээнийг ДБФХ-ноос олгосон эрхийн дагуу Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо /МБФХ/ албан ёсоор хариуцан зохион байгуулах бөгөөд нийт гурван өдрийн турш залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулах аж. Мөн эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу Mr.Universe 2017 шалгаруулах юм байна.

 

Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсыг дэлхийн хэмжээнд сурталчлах, аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх, эрүүл чийрэг бие бялдар, нийтийн биеийн тамирыг олон нийтэд сурталчлан таниулах, өөрийн орны бодибилдинг фитнессийн спортын хөгжлийн түвшинг тодорхойлох ач холбогдолтой юм.
Н.Туяа 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.