Хуучны ховор машины ”парад” болно

111
2017 оны 09-р сарын 29

 

 

Худалдааны салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үндэсний хэмээх тодотголтой “Алтан Жолоо” группийн үүсгэн байгуулагдасны  25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ.Энэхүү түүхт ойн баярт зориулан “Алтан Жолоо Групп”-ын Ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор нандин авто машины парад,үзэсгэлэнгийн арга хэмжээг энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Парад Орбитаас  Баруун 4 зам, Талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд цуваагаар явах аж.

Уг парадад 1930 аад оноос эхлэх тээврийн салбарын түүхийг илтгэсэн автомашин явах аж.Тухайн цаг үедээ гангараа болж байсан ховор сонин машинууд оролцох бөгөөд хуучны ховор автомашинуудыг нэг доороос үзэж сонирхох боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм. Үзэсгэлэн үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бөгөөд  автомашин тус бүрийн  түүхэн танилцуулга хийгдэнэ. Сүүлийн жилүүдэд автомашины хөгжил хурдацтай явагдаж байгаа ч хуучны ховор автомашинуудын үнэ цэнэ төдийлөн буураагүй гэдгийг автомашин сонирхогчид хэлдэг.

Мөн энэ үеэр үндэсний соёл амралтын хүрээлэнд тус группийн охин компани болох  “Алтан Жолоо Импекс” компани нь хүүхэд багачууддаа зориулан өөрийн импортолдог Julie’sбрэндийн өдөрлөг,урлагийн тоглолт,сонирхолтой тэмцээн,уралдаантай хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулах юм байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.