ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ БАЯРЦОГТЫН ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

486
2017 оны 10-р сарын 04

Төрийн цагдаа руу салаавч гаргаж , хэл амаар доромжилсон Ц.Баярцогтын шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгосон билээ. Түмний нүдэн дээр төрийн цагдааг доромжилсон түүнийг ямар ч ял шийтгэлгүй толгойг нь илээд өнгөрсөн нь Ц.Баярцогт гэх эрхэм үнэхээр том ар талтайн баталгаа болж байна. Жирийн иргэн хүн цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл хүндэтгэж хэл амаар доромжилсон бол эрүүгийн хэрэг үүсгэж хуулиараа бол 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван сараас зургаан сар хүртэлх хугацаатайгаар хорих шийтгэлтэй. . Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчил гаргагч Ц.Баярцогтод авсан эрх бүхий албан хаагч буюу цагдаагийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож түүнд оногдуулсан 250.000 төгрөгний торгуулийг хүчингүй болгожээ. “Шүүхийн захирамжаар Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосноор прокуророос тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломжтой гэсэн тайлбарыг прокурорын байгууллагаас өгч байна.

Ийнхүү олон нийтийн сүлжээгээр эрх мэдэлтэй бол төрийн цагдааг ч доромжилж болохыг "сурталчилж" үлгэр жишээ үзүүлсэн Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэсэн ч хууль үйлчилсэнгүй. Харин өнөөдөр энэ хүнд холбогдох хууль бусаар алт олборлосон, 160 сая төгрөгийг бусдаас залилсан гэх хэргийг шүүх хурал болно.
Түүнд хууль бас үйлчлэхгүй юу?

Иргэн Ц.Баярцогтын хувьд “Саранфинанс” ББСБ-ын захирал бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны аманд алт хууль бусаар олборлож байгаад газар дээрээ баригдаж, шалгагдаж байгаа аж. Үүнээс гадна Ц.Баярцогт нь иргэн Д.Батбаярт “лецинзтэй талбай байна” гэж итгүүлэн, 100 гаруй сая төгрөгийг залилан мэхэлж авчээ. Үүний дараа залилуулсан гэх Д.Батбаяр цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулах хүсэлтээ өгсөн боловч, хэргийг шалгаж байсан байцаагч хэд хэдэн удаа ямар нэгэн үндэслэлгүй солигдсон байна. Тун удалгүй Нийслэлийн прокурорын газар Ц.Баярцогтын бусдыг залилсан хэргийг шалгаж, хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс болоод хохирогч Д.Батбаяр гэрээслэл бичиж, амиа хорлох оролдлого хийж, судсаа ханасан байна. Үүнтэй холбогдуулан хэргийг дахин сөхөж иргэн Ц.Баярцогтыг дахин шалгаж эхэлжээ. Түүнийг өнөөдөр 148, 214 дүгээр зүйл анги буюу бусдын их хэмжээний мөнгийг залилсан, хууль бусаар алт олборлосон хэргээр шүүгдэнэ. Мөн үүнээс гадна Ц.Баярцогт өнгөрсөн жил хүн зодож танхайрсан хэргээр мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгож байсан аж.

Иргэн Ц.Баярцогтод хэн хууль бусаар алт олборлох эрх өгсөн бэ
Иргэн Ц.Баярцогт 2012 оноос хойш хууль бусаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг ухсан. Анх 2013 онд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат албан тушаалаа урвуулан ашиглан хууль бус шийдвэр гаргаж, хууль бусаар алт олборлох эрх өгсөн гэсэн мэдээлэл байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хууль бусаар аль ухах зөвшөөрөл өгсөн гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан аж.

Чимгээгийн Баярцогт -Цэцэгээгийн Баярцогт болсон нь

Ц.Баярцогт хууль бус алт олборлохоос гадна танхай, залилангийн хэргээр хэд хэдэн удаа хуулийн байгууллагад шалгагдаж байсан байна. Түүний хэрэг яагаад хэрэгсэхгүй болдог вэ гэвэл том ар талтай. Тэрбээр цагдаад салаавч өгч танхайрч байхдаа “Ордон орох ажилтай явна. Чи намайг зогсоодог хэн бэ” гэх мэтчилэн томорч байгааг та сонссон байх. Түүний ар тал нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гэх мэдээллээс гадна төрсөн ээж Чимгээ нь прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн байдаг аж. Түүний төрсөн ээжийг Чимгээ гэдэг бөгөөд харин одоо Баярцогт Цэцгээ гэдэг овгоор овоглогдож байгаа. Учир нь АНУ явах гэж ээжийнхээ эгч Цэцгээгээр овоглосон аж. Мөн учир мэдэх хүмүүс хууль бус алт олборлож, хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас овгоо солиулсан гэсэн мэдээлэл ч байна. Өчигдөр төрийн цагдааг доромжилсон танхайр хэргээс мултарсан Ц.Баярцогт өнөөдөр бусдыг залилсан хэргээс мултарч чадах уу. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин 202.9.43.80 AUSTRALIA
AUSTRALIA
2017 оны 10-р сарын 05
Хэн гэдэг хэрэгсэхгүй болгосон юм бэ **** новшод салаавчииг нь хангалттай өгөөд шоронд нь хии **** ****