Н.ДЭМБЭРЭЛ МАН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДӨХ ҮҮ?

823

Эрх баригч МАН-ын Их хурал ирэх сарын 20-21-ний өдрүүдэд болно. Энэхүү их хурлаар М.Энхболд намын даргын албан тушаалаа өгөх бөгөөд МАН-ын дарга хэн болох вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж буй гол сэдэв билээ.
Ж.Эрдэнэбатын засгийг унагааж, Ерөнхий сайдын суудлыг нь авсан У.Хүрэлсүх намын даргад өрсөлдөнө гэдэг тодорхой хэмээгдэх бөгөөд Ж.Эрдэнэбат ч намын даргын төлөө өрсөлдөхөөр сэмхэн бэлтгэж байгаа гэх.
Мөн намын даргын энэ удаагийн сонгуульд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Н.Дэмбэрэл оролцохоор болсон тухай Тусгаар тогтнолын ордноос жиргээд эхэлжээ. Босоо удирдлагатай, удирдлагаас гарсан шийдвэрээсээ хэзээ ч хазайж байгаагүй, хөшигний ард дохиураар намын даргаа сонгочихдог МАН-ынхны дунд энэ удаад гал гаргасан өрсөлдөөн болж магадгүй байна.
Учир нь энэ удаа намын даргад залуучууд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр болж байгаа нь тус нам шинэчлэгдэж магадгүй гэсэн горьдлого төрүүлж буй. Ямар ч байсан МАН-ын даргын төлөө У.Хүрэлсүхийн өрсөлдөгчийн тоо нэмэгдсээр байна 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAH amjilt 122.201.26.210 MONGOLIA
MONGOLIA
MAH-d amjilt husieee. Bi demjigch Mongoliin tuuhend mongoloo gesen shiidver mongolchuudaa gesen alhamiig ene nam l hiideg. Ungursun 4 jil Mongol ulsaa tam bolgson AH-iin uil laig odoo MAH zasaj zalruulsaar l yavna. Hurelsuhiig bi demjdeg ene zaluu ene namiin idee beeriig shahaj bgaa. Ene Dembrel heterhii juldana.Erdenebat Enkhboldiin gar hul bolson. Hurelsuhees uur songolt MAH-d bhgui.
Цаашдаа сэрүүснэ