ОУВС-ийн тэргүүн Сангийн дэд сайд Х.Булгантуяаг үнэлжээ

641
2017 оны 11-р сарын 29

 Хэдхэн хоногийн өмнө ОУВС-ын Ази Номхон далайн орнуудын Сангийн сайд, Төв Банкны ерөнхийлөгч нар оролцсон томоохон хурал Япон улсад  болсон бөгөөд тухайн хуралд Монголыг төлөөлөн оролцсон Сангийн дэд сайд Х.Булгантуяа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэдгээ харуулж Монгол Улсын нөхцөл байдал болон цаашдын үйл ажиллагаанд эерэг хандлагуудыг авчирж чадлаа. ОУВС-ын тэргүүн Олон Улсын төлөөлөгч нараас Монголын Сангийн дэд сайдыг ганцааранг нь онцолж жиргэсэн байна. Мөн хамт явсан багийн гишүүнийх нь фэйсбүүкдээ оруулсан сэтгэгдлийг хүргэе.

Энэ 7 хоногт Монгол Улстай хамтарч ажиллаж буй олон улсын байгууллагууд болон 2 талт хамтын ажиллагаат орнуудын тѳлѳѳлѳлтэй хэд хэдэн чухал уулзалтууд хийхэд оролцлоо. Монголоос ирсэн багийн нэг гол гишүүн Булгантуяа Сангийн дэд сайдын илтгэл тавих, хэлэлцээр хийх чадвар үнэхээр гайхалтай байлаа. ОУВС-гийн тэргүүн хүртэл Азийн бараг л бүх улс орны топ түвшний бодлого боловсруулагч нар цугларсан ивентээс Монголын Сангийн дэд сайдыг ганцааранг нь онцолж Твиттертээ жиргэж, ѳѳрт тѳрсѳн сэтгэгдлээ хуваалцсан байсан.

Ѳмнѳ нь энэ хүний талаар их сонсож байсан ч, анх удаа нэг баг болж ажиллах боломж гарсан нь энэ байв. Йелийн боловсрол, Монгол эмэгтэйн зоригтой дайчин чанар нийлсэн мундаг професионал.

Яг одоо бол манай эдийн засаг, цаашдын бодлогын реформуудын талаар гадаад орчинд бодит мэдээлэл ѳгѳх нь маш чухал байгаа. Монгол Улс тѳсѳв, гадаад ѳр гээд олон макро асуудал дээр лав л миний ухаан орсон цагаас хойшхи хамгийн хүнд үеийг даван туулж байна. Алдагдал/ДНБ, Ѳр/ДНБ, Хүүгийн тѳлбѳр/Тѳсвийн орлого гээд олон харьцаа үүнийг илэрхийлж буй. Энэ үед гадаад хүмүүс байтугай, гадаадад амьдарч буй Монгол хүмүүст ч итгэл тѳрѳхѳд хэцүү байгаа байх. Утаа, шороо, ядуурал, тогтворгүй байдал дунд нийгмийг цочроосон хүнд гэмт хэргүүд л гардаг улс орон болчхихлоо гэсэн ойлголт цѳѳнгүй Монгол найзуудад маань байна.

Иймд зарим нь аль эрт гараад явчихсан, зарим нь эргэж ирэх бараг сонирхолгүй. Ийм байхад, харийн хүмүүст асуудлаа хэрхэн зѳв ойлгуулах вэ, хэрхэн хамтарч ажиллаж оновчтой шийдэл бий болгох вэ гэдэг бол амаргүй ажил.

Уул нь эдийн засагт маань эхний эерэг ѳѳрлѳлтүүд ажиглагдаад эхэлчихсэн байгаа. Үүнийг цаашид тогтвортой байлгах, баталгаажуулах суурь реформууд ч хийгдэж буй. Монголын баг одоогийн хүндрэлийг даван туулахын тулд хэрэгжүүлж буй олон хуулийн реформ, татварын шинэчлэл, банкны секторын шинэчлэл г.м. гол зүйлсийнхээ талаар тайлбараа хийлээ.

Уулзалт хийхэд ширээний нѳгѳѳ талд ихэвчлэн Окфорд, Стенфордод бэлтгэгдчихсэн, насаараа олон улсын байгууллагууд, их гүрнүүдийн бодлого тодорхойлох түвшинд ажиллачихсан мэргэжлийн баг сууж байна. Мэдээж бүрэн стратегитайгаа. Ийм хүмүүст хүлээн зѳвшѳѳрѳгдѳх зүйлийг ярьж дэмжлэг авна гэдэг амаргүй сорилт. Булгантуяа дэд сайдын хувьд, цаасан дээрх тоо хүснэгт графикийг амь оруулж хүнд хүргэх онцгой авъяастай хүн байна. Дээр нь Хятад, Англи, Японоор чѳлѳѳтэй ярьдаг, ийм залуу, ийм карьертэй, 3 хүүхдийн ээж гээд ярьвал ямар ч хүн wow! л гэхээр. Азийн топ лидерүүдийн ѳмнѳ Монгол гэдэг нэрийг ѳргѳѳд л гарч байна.

Ямартаа ч бүх уулзалтууд амжилттай боллоо. Олон улсаас Монголын талаар үүсээд байсан зарим эргэлзээ тайлагдаж, эерэг үр дүнгүүд нь ойрын хугацаанд мэдрэгдэх байх гэж найдаж байна. Ѳндѳр ачаалалтай 7 хоног ийнхүү дуусч, гэртээ харих зам сайхан санагдаж байна.
Баярлалаа Токио!

Tumen Tsengel – facebook хаягнаас авав.

Эх сурвалж: unen.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ