Ховд аймаг Нью прогресс группийн охин компани болох уу…

521
2017 оны 12-р сарын 05

 


Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр зарж, засгийн газрын концессийг өөрсдийн сайд нартаа авч өгсөн үйл явдал нь МАН-ын дарга М.Энхболдыг намын даргын суудлаасаа буух, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг албан тушаалаасаа огцрох шалтгаан болсон гэдгийг та бид сайн мэдэж байгаа. Энэ шалтгааны улмаас УИХ-д 65 суудалтай МАН дотроо У.Хүрэлсүхийг дэмжигч 33-ин бүлэг, М.Энхболдыг дэмжигч буюу засгийн газрын сайд нар тэргүүтэй 32-ийн фракц гэсэн 2 хэсэгт хуваагдсан.
Саяхан 11 сард МАН XVIII Их хурлаа сүр дуулиантай хийж, намын даргаа сонгож, намын бага хурлын төлөөлөгчид, ЕНБД, НБД нараа сонгосны дараа МАН-ын даргаар сонгогдсон У.Хүрэлсүх намын эв нэгдлийг эрхэмлэн ажиллахаа илэрхийлсэн.
Гэвч харамсалтай нь *60 тэрбумын багийн зарим нөхдүүд* хөдөө орон нутгийн МАН-ынханыг шахаж өөрсдийн хүнээр намын хороог бүрдүүлэх, цаашлаад аймгийн удирдлагуудыг гартаа авахаар улайрч байгаа гэх мэдээлэл байна.
Тухайлбал, МАН XVIII Их хурлаар МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгосон. Энэ үеэр МАН-ын 32-ийн бүлгийн төлөөлөгч, концессийн гэрээнээс болж Засгийн газраа унагахадд хүргэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас Их хуралд сонгогдон ирсэн 68 төлөөлөгчдийг зочид буудалд *шахаж*, архидуулах, мөнгө төгрөгөөр өөртөө урвуулах, дарамталж айлган сүрдүүлэх арга хэрэглэн тэднийг *хайрцагласан* төдийгүй, энэ асуудалд нь шүүмжилттэй хандсан Аймгийн намын хорооны даргыг хөөж явуулчихаад Ховд аймгаас сонгогдсон МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийг өөрийн хүмүүсээр бүрдүүлжээ.
2012-2016 онуудад МАН парламентад цөөнх байхад аймгийн намын хороог бодлого, үйл ажиллагаа, эд мөнгөөр дэмжиж байсан нэр бүхий хүмүүсийг С.Бямбацогт гишүүн МАН-ын бага хурлаас шахан гаргаж тэдний оронд өөрийн хамаатан садан, найз нөхөд, 10 жилийн ангийн хүүхдүүдээрээ Ховдоос сонгогдсон МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийг бүрдүүлсэнд Ховдын МАН-ын жирийн гишүүд бухимдалтай байгаа гэнэ. Жишээлбэл, С.Бямбацогт өөрийнхөө эзэмшлийн *Ховдын өргөө* компанийн захирал, өөрийн нагац ах М.Ганзориг, ангийн нь найз Б.Дүгэржав, өөрийн нь охин компаний захирал, гаалийн байгууллагад ажиллаж байсан ч авлигийн хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан Т.Жаргалсайхан, ангийн найз, бизнесийн хамтрагч Ц.Ганчимэг, өөрийн нь хэлсэн үг бодлогыг хэлбэрэлттгүй дагадаг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нарыг Бага хурлын гишүүнээр  *зүтгүүлэн* сонгуулжээ.
Ингэснээр С.Бямбацогт Ховд аймгийн МАН-ын хороог гартаа авах алхамаа урагшлуулж, улмаар тус аймагт МАНАН буюу олигархиудын бүлэглэлийг бий болгожээ.
Түүнчлэн Ховд аймгийн ИТХ 41 төлөөлөгчтэйгөөс МАН 24, АН 17, бие даагч төлөөлөгчтэй. Үүнээс МАН-ын төлөөлөгчдийн 10 нь С.Бямбацогтын үг заавраар ажилладаг, түүний нөлөөний хүмүүс байдаг бол АН-ын 17 төлөөлөгчийн 5 нь С.Бямбацогттой эрх ашиг нэгтэй аймгийн АН-ын дарга Ч.Чинбатын *харьяаны* хүмүүс байдаг гэнэ. Ингэж МАНАН татсаны эсрэг аймгийн Засаг дарга нэг бус удаа шүүмжлэлттэй хандаж дуугарсны төлөө түүнийг унагах, албан тушаалаас нь буулгахаар зүтгэж эхэлжээ.
МАН-ын концессийн гэрээтэй хутгасан сайд нарын нэг С.Бямбацогт ингэж МАН-ын бага хурлын гишүүнээр Ховд аймгаас сонгогдсон гишүүдийн олонхийг өөрийн талын хүмүүсээр төлөөлүүлээд зогсохгүй одоо аймгийн ИТХ-д өөрийн талын хүмүүсийг лоббидож, өөрийн нь бодлого үйл ажиллагааг шүүмжилсний төлөө аймгийн дарга Д.Галсандондогийг огцруулах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр улайрч байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог иргэнээс авлига авсан гэх мэдээлэл сошл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар өөрийн найз нөхөдтэйгээ хамтран удаа дараа зохион байгуулсан нь илэрсэн байна. Зүй бол ИТХ-аар өөрийн гэсэн бодолгүй, бусдын нөлөөнд орсон, олигархиудын гар хөлс болсон ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулах ёстой.
Гэвч УИХ-ын гишүүн С.Бямбацогт аймгийн ИТХ-аар Засаг дарга Г.Галсандондогийг огцоруулахын тулд асуудлыг мөнгө төгрөгөөр хүч түрэн шийдвэрлэхээр өөрийн төрсөн дүү С.Балжиннямыг Ховд аймаг руу илгээж, өнөөх нь зочид буудалд буучихаад аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг нэг бүрчлэн дуудаж уулзаж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт гэдэг хүний *шунал* концесс, тендерээр хязгаарлагдахаа болиод Ховд аймгийн МАН-ын хороо, цаашлаад амйгийн засаг даргыг унагачихаад шин Засаг даргыг өөрийн хүнээр томилуулаад явах санаатай байгаа нь илчлэгдлээ. Хэрвээ түүний энэ төлөвлөгөө биелэх юм бол Ховд аймаг *Нью прогресс груп*-ийн охин компани шиг болохдоо тулжээ.
Ийнхүү аймгийн хэмжээнд хэрэгждэг томоохон хэмжээний тендерүүд, өнгөтэй өөдтэй бүхнийг С.Бямбацогтын компаниуд авдаг нь багадаад одоо Ховд аймгийг бүхлээр нь авахыг санаархаж эхэлжээ.

А.Галт

Эх сурвалж: Мэдээл.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.