Д. Цогтбаатар: Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг эхлүүллээ

483
2017 оны 12-р сарын 13

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 7-8-ны өдөр болж өндөрлөсөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцлоо.

Сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд Монгол улсыг Европын Холбооны хар жагсаалтад багтаасан асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризм, хүчирхийлэлд турхирсан хэт туйлшрах үзлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэж, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал. Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байна” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн Европын Холбооны “хар жагсаалт”-аас Монгол улсыг гаргах ажилд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг Европ (Вена хотод) эхлүүллээ. Энд уулзсан Европын холбооны гишүүн орны төлөөлөгчдийн тэргүүн/сайд бүртэй уулзахдаа асуудлыг тавилаа. Одоо бид төр, засгийн бүх шатандаа дэс дараатай арга хэмжээнүүдийг уялдаа холбоотойгоор хамтдаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй болно” гэж бичжээ.

Г.Нараа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ