Монгол Улсыг “хар жагсаалтаас” гаргах асуудлаар ЕХ-ны улсуудад захидал илгээлээ

253
2018 оны 01-р сарын 14

Европын Холбооны зөвлөл Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах асуудал дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шуурхай ажиллаж, асуудлыг дагнан хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилоод байгаа билээ.

Тэгвэл саяхан сайд Д. Цогтбаатар Европын Холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нарт хандан Монгол Улсыг тус жагсаалтаас гаргах үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан албан захидлыг илгээлээ. Европын Холбооны 28 улсын гадаад хэргийн сайд болон ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч нарт нэгбүрчилэн хаягласан захидалдаа тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг тус жагсаалтад оруулсанд харамсаж буйгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн Газар жагсаалтаас гарах алхмуудыг шийдвэртэй хийж буйгаа дахин нотолжээ.

Монгол Улсыг тус жагсаалтанд оруулсанаас хойш нэг сарын хугацаанд Гадаад харилцааны сайд энэ талаарх уулзалтуудыг гадаад дотоодод идэвхийлэн хийж, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилж, Монгол улс ЭЗХАХБ-ын Татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөрт нэгдэн орсон билээ. Эдгээр алхмуудыг Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлэг нааштайгаар үнэлж, гишүүн орнууддаа зөвлөмж хүргүүлээд байна.

Түүнчлэн Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” Монгол Улс гишүүнээр элсэх, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, түүнчлэн “ЭЗХАХБ-ын /OECD/ Base erosion and profit shifting /BEPS/ (“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн) суурь стандартуудыг Монгол Улс хангах зорилтыг хэрэгжүүлэх ажлуудыг дэс дараатайгаар хийж байгаа юм.

ГХ-ын сайд Д. Цогтбаатар захидалдаа эдгээр алхмуудыг тодорхой дурдаад, “хар жагсаалт”-аас Монгол Улсыг гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Энэ асуудлаар Европын Холбооны дэргэд суугаа гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдийн ээлжит 1 дүгээр сарын 18-нд болох хуралдаан болон тус холбооны Европын Холбооны зөвлөлийн Сангийн сайд нарын уулзалт 1 дүгээр сарын 23-нд болох уулзалтаар тус тус хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна.

 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨРНИЙН ЗУРХАЙ
Өнөөдөр гахай өдөр
А.СҮХБАТ ӨВӨӨ БОЛЖЭЭ