Нефть импортлогчдод эрүүгийн хэрэг үүсгэнэ

453
2018 оны 01-р сарын 15

“НИК” компанийн удирдлага шатахууны хангамж, үнийн талаар мэдээлэл хийхдээ А-95, 98 шатахууны үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлалаа. Засгийн газар Онцгой албан татварын хэмжээг бууруулахгүй бол нэмэгдсэн үнээр зарахаас өөр аргагүй гэж мэдэгдэж.

Харин тэднийг дур мэдэн үнэ нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж прокурорын байгууллагад хандсан байна. Энэ нь тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэл байна гэсэн үг юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мөн “Шунхлай”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум", "Сод монгол" зэрэг хэд хэдэн компанид торгууль ногдуулсан мэдээ цахим ертөнцөд тараад байна.

Сүүлд авсан мэдээллээр бол шатахууны үнэ буурах эсэх талаар хэлэлцдэг зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдан нэгдсэн шийдвэр гаргах бололтой.Нийгмийг бухимдуулж, бужигнуулсан энэ асуудал хэзээ нэг талдаа гарч, боломжит хувилбараар шийдэгдэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд асар их байна. Ер нь үеийн үед төр, засагт тунирхаж, татаас өгөхгүй бол үнэ нэмэхээс аргагүй гэж тулган шаардаж, санасандаа хүрсээр байгаа импортлогч аж ахуйн нэгжүүдийг цаашид давраасан хэвээр байх уу гэдэгт онцгой анхаарах цаг нэгэнт болжээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.