Техникийн спирт уусан иргэдийн нэг нь нас баржээ

134
2018 оны 01-р сарын 15

Дорнод аймгийн Дашбалбар сумын Цавт хэмээх газар өвөлжиж буй нэгэн айлд таван иргэн үл мэдэх шингэн ууж хордсон хэрэг энэ сарын 11-ний өдөр гарсан. Хордсон хүмүүсийн нэг нь тус сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Харин бусад хордсон иргэнийг Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэн эмчлүүлж байна.

Талийгаач Т нь тус аймгийн Чулуунхороот сумын иргэний хүсэлтээр мах ачихаар нэгэн иргэний хамтаар очсон байх үедээ нутгийн иргэдтэй хамт архи ууж, улмаар техникийн спирт /антифриз/ уусан байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тус аймгийн цагдаагийн газрын зүгээс хордсон иргэдийн уусан шингэнийг шинжлүүлэхээр лабораторид илгээжээ. Тус техникийн шингэнээс балгасан гэх бусад хүнийг хяналтад авч, хордлого тайлах эмчилгээг цаг алдалгүй хийж байна. Дээрх аймгийн эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас болон Хордлого судлалын үндэсний төвөөс өгсөн зааварчилгааны дагуу эмчилгээг хийж гэнэ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨРНИЙН ЗУРХАЙ
Өнөөдөр гахай өдөр
А.СҮХБАТ ӨВӨӨ БОЛЖЭЭ