ХОЁР НАСТАЙ ШАРЛОТТА ГҮНЖ ИСПАНИАР ЯРЬДАГ

385
2018 оны 01-р сарын 16

Британийн хатан хааны гэр бүл ирэх 04 дүгээр сард бас нэгэн гүнжээр бүл нэмнэ. Тэр болтол дэлхий нийт өнгөрсөн долоо хоногоос цэцэрлэгт явж эхэлсэн хоёр настай Шарлотта гүнжид анхаарал хандуулсан хэвээр байна. “Willcocks Nursery School”-ийн шинэ суралцагчийн энэхүү хоёр гэрэл зургийг Кенсингтоны ордны албан ёсны сайтад тавьжээ. Зургийг охины ээж Кейт Миддлтон авсан байна. Түүний хэлснээр хоёр настай Шарлотта охин нь төрөлх англи хэлээрээ сайн ярьдаг төдийгүй испаниар бага зэрэг ярьдаг гэнэ.

Учир нь Жорж ханхүү, Шарлотта гүнжийн асрагчаар ажилладаг бүсгүй испани гаралтай аж. Хатан хааны гэр бүлийн хүсэлтээр асрагч бүсгүй хүүхдүүдтэй багаас нь англиар төдийгүй испаниар ярьдаг байжээ. Гурван настай Жоржийн хувьд испаниар 10 хүртэл тоолж, нэлээд хэдэн ярианы хэллэг мэддэг гэнэ. Харин Шарлотта гүнж хамгийн энгийн үг хэллэгүүдийг л сурч авчээ.

Ихэнх хүмүүс Шарлотта гүнжийг буурай эмээ, хатан хаан II Елизаветатайгаа царайгаараа адилхан гэдэг. Бас зан араншингийн хувьд ч тэр бас эмээгээ хуулбарлажээ. Их Британийн хатан хаан ч нэгэн ярилцлагадаа гуч охиноо ахыгаа захирч байгааг хараад өхөөрддөг гэж ярьжээ. Бяцхан гүнж байнга халамжлагчийн дүрд тоглож, Жоржийг биеэ зөв авч яваа эсэхийг байнга танддаг гэнэ. Гэхдээ сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар үүнд гайхах зүйл огт үгүй аж. Учир нь бага насны хүүхэд өөрөөсөө илүү насны хүүхдүүдээ бодвол өөртөө илүү итгэлтэй байдаг юм байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ