Ботокс зэрэг гоо заслын бүтээгдэхүүнээс сэрэмжлүүллээ

297
2018 оны 01-р сарын 17
 
2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу МХЕГ болон НМХГ-аас Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар БНСУ-ын иргэн, "Curer" компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, БГД-ийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын 3 давхарт худалдаалж байсан ба арьс гоо заслын "Нандин гоо" эмнэлэг түүнээс 70 ширхгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байна.  
2017 онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-н иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэр төрлийн /miracle, kabellien/ эмийг хэрэглэж байсан тул эмчилгээний гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар таслан зогсоож, дээрх эмийг хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. 

Тиймээс МХЕГ-аас Гоо сайхны тарилга, гоо сайхны ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд хийгдэх ёстойг анхаарууллаа. Дээр дурдсан гоо заслын  бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэх, халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдвөл халдвар авах магадлалтай. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн тус бүтээгдэхүүнийг 5-15 С°-т хадгалдаг, доргилт хөдөлгөөнд мэдрэг,  хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээгүй болдог тул чанарын баталгаатай ботоксийг эмчилгээнд хэрэглэхийг хэрэглэгчдэд анхааруулж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.