СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ГЭРТ УУЦ ЧАНАВАЛ ТОРГОНО

479
2018 оны 01-р сарын 17

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагаан сар дөхөж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэг, гэрт ууц чанасан тохиолдолд тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50 мянган төгрөгөөр торгох санамж бичиг гаргалаа. Тус санамж бичигт5
“Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж, жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байна. Иймд Боловсролын байгууллагын удирдлагууд дээрхи хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17, зүйлийн 9 дүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ