ТАНИЛЦ: ТӨРИЙН БАНКНЫ ШИНЭ ЗАХИРАЛ Г.ДӨЛГӨӨН

783
2018 оны 01-р сарын 17

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн Их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ.Тэрбээр Хэнтий аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү юм байна.

Түүнтэй танилцана уу:

-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

-Польшийн Төв банк-2009 он

-Германы Төв банк-2011 он

-ОУВС-д 2012 он

-Энэтхэгийн Төв банк-2013 он

Ажилласан байдал:

-Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/

- Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016

-Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.