Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

669
2018 оны 01-р сарын 23

Цагдаагийн алба хаагчид руу гал нээсэн хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарчээ. Булган аймгийн Баяннуур сумын алба хаагч М 2018 оны нэгдүгээр сарын 20-ны 20 цагийн орчимд “Land Prado-77” маркийн автомашиныг шалгахаар түр саатуулжээ.

Жолоочийн мэдээллийг шалгах явцдаа тэрбээр Төв аймаг, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж байсан этгээд гэдгийг нь мэдэж, саатуулах гэтэл машинаа асаан, зугтжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран Төв аймгийн Баянцогт сумын ойролцоогоос гэмт этгээдийг барьжээ.

Энэ үед гэмт этгээд цагдаагийн алба хаагчид руу Тоз-8 маркийн галт зэвсгээр удаа дараа гал нээсэн бөгөөд азаар хүний амь бие өртөөгүй аж. Сэжигтэн этгээдийг одоогоор Төв аймгийн Цагдаагийн газарт саатуулан шалгаж байна. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.