Налайхаас их хэмжээний тэсрэх бодис илэрчээ

1060
2018 оны 02-р сарын 07

Тагнуулынхан өнгөрсөн сарын 31-ний өдөр их хэмжээний тэсрэх бодис илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн харьяат А, Б нар их хэмжээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, зарж борлуулах гэж байгаад баригдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Зарим хүн ашиг олох зорилгоор хувиараа ашигт малтмал олборлодог иргэдэд тэсрэх бодис хууль бусаар зарж, борлуулдаг. Үүнээс үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч цөөнгүй бий. Тухайлбал, 2015 онд Төв аймагт хоёр иргэн тэсрэх бодис хууль бусаар ашиглаж байгаад амь насаа алдаж байсан. Тиймээс хууль хүчний байгууллагынхан тэсрэх бодисын хууль бус худалдаа, ашиглалтад тавих хяналтаа сайжруулахгүй бол аюулын харанга ойрхон байна. ТЕГ-аас энэ хэргийг шалгаж байгаа аж.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ