Төв аймгийн сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа

908
2018 оны 02-р сарын 19

 

 

 

Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай.



 


Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.




Улсын аваргууд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр-Цагаан сарын өмнөхөн шагналаа гардан авлаа. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд орон нутагт томилолтоор ажиллахдаа Төв аймгийн Борнуур сумаас төрсөн аварга фермер Нэмэхийн Наранбаатар, аварга тариаланч Юнрэнгийн Отгонбаярын шагналыг гардуулан өглөө.




Ажилсаг хичээнгүй Борнуурчуудаас жил бүр сайн малчин, тариаланч, фермер төрдөг уламжлал болсон байна. Улсын аварга фермер Н.Наранбаатар нь 1987-1989 онд цэргийн алба хаагаад Борнуур сумын САА-д 1992 оныг хүртэл малчинаар ажиллаж байгаад 1994 оноос хувиараа аж ахуй эрхлэж одоог хүртэл 20 –гаруй жил Мал аж ахуй эрхлэсэн энэ хугацаанд Үхэр сүргийг дагнан маллаж Германы хар тарлан үүлдрийн үнээг өсгөн үржүүлж тоо толгойг 2012 онд – 58, 2013 онд 61 , 2014 онд 69, 2015 онд 73, 2016 онд 79, 2017 онд 66 хүргэж тогтмол өсгөхөөс гадна үүлдэр угсааг сайжруулж зохиомол хээлтүүлэгийн аргыг ашиглаж малын удмын санг хадгалж, бүх сүргээ цэвэр үүлдрийн цөм сүрэг болгон өсгөж малын эрүүл ахуй тал дээр онцгой анхаарч тарилага туулга цаг алдалгүй хийж сүүлийн үеийн эмнэлэгийн багаж хэрэгсэл эм тариагаар малдаа үйлчилгээ үзүүлж байгаа тэргүүний фермер юм.




Улсын аварга тариаланч болсон Ю.Отгонбаяр нь орон нутгийнхаа залуу тариаланч, ногоочдыг дэмжиж өөрийн дадлага туршлага, заавар зөвлөгөөг өгөхөөс гадна орлого багатай 1 залуу гэр бүлд дэмжлэг болох зорилгоор 05га талбайд төмс, хүнсний ногооны үрээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ өөрийн талбайд техникээрээ боловсруулалт, тарилт , хураалтын ажлыг нь хийж гүйцэтгэж өгдөг.




Мөн намрын хураалт,өвлийн ялгалт,хаврын тариалалтын үед 25-35 хүнийг түр, 2 хүнийг байнгийн ажлын байраар тогтмол ханган ажиллуулдаг юм байна. Нийслэлчүүдийг төмс хүнсний ногоо, тариа будаа, мах сүүгээр хангаж байдаг Төв аймгаас энэ жил Улсын аварга малчин 9 төрсөн бол Улсын хошой аварга малчнаар Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Жигжидийн Хэнмэдэх тодорсон байна. Мөн Улсын аварга фермер нэг, Улсын аварга тариаланч нэг нэг төрөөд байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.