Б.БАТ-ЭРДЭНЭ ОЛИМПОД ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ ЗАГНАСАН УУ

1633
2018 оны 02-р сарын 19

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпод  цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Монголын тамирчин Б.Ачбадрах, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцсон билээ.

Харин сар шинийн өдрүүдэд хоёр тамирчныг дагалдан яваа Монголын багийнхны зураг цахим орчинд тархаж сошиалын гол сэдвүүдийн нэг болсон. Уг зургийг сөргөөр шүүмжлэх ч хүн цөөнгүй байсан юм. Тэгвэл уг зургийн талаар Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлбар хийжээ.

Тэрбээр өөрийн хуудаснаа “Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв. Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм, амралтыг нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” гэж бичжээ.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.