ЯПОНЫ ПОРНО ОД 2022 ОНЫ ОЛИМПОД ХҮЧ ҮЗЭХЭЭР ШИЙДЖЭЭ

1095
2018 оны 02-р сарын 21

Японы порно од, 30 настай Мело Имаи снөүбордын төрөлд нэлээд хэдэн тэмцээн уралдаанд түрүүлж байсан тамирчин. Гэвч 2006 онд Туринд болсон олимпод амжилтгүй оролцсоноосоо хойш спортоо орхихоор шийджээ. Ингээд тухайн үедээ 18 настай настай байсан тэрбээр сексийн үйлчилгээ үзүүлдэг бааранд ажилд орсон байна. Түүнчлэн Имаи порно кинонуудад хүртэл зураг авахуулжээ. Мөнгө ч гол шиг урсаад орж ирж гэнэ. Имаи “Би компанийн ерөнхийлөгч шиг л мөнгө олдог болсон. Шөнийн клубт ганц шөнийг өнгөрөөхөд л 10 мянган доллар олдог байв” хэмээн ярьжээ.

Гэсэн ч порно од спортоосоо бүрэн салж чадаагүй, биеийн хэлбэрээ ч алдалгүй хадгалж чаджээ. Харин саяхан тэрбээр дөрвөн өдрийн дасгал сургуулилт хийснийхээ дараа снөүбордын Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. Ингээд тэр их спортдоо эргэн ирж, 2022 оны өвлийн олимпод Японы шигшээгийн төлөөлөгч болохоор шийджээ.

Порно жүжигчин Мело Имаи “Би снөүбордын ертөнцдөө эргэн очихыг хүсч байна. Тиймээс порно зураг авалттай холбоотой хэтэрхий задгай үйл ажиллагаанаасаа татгалзахаар шийдсэн” гэжээ.

эх сурвалж:updown.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ