"Бодь" ХХК-ийн албан ёсны мэдээлэл

877
2018 оны 02-р сарын 22

“Бодь” ХХК 1989 оноос эхлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн бизнесийн туршлагатай үндэсний томоохон компаниудын нэг билээ. Ийм ч утгаараа улсдаа олон жилийн турш шилдэг татвар төлөгчөөр шалгарч, иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагатай компанийн үйл ажиллагаа явуулж ирсэн.


 

Сүүлийн үед хэд хэдэн сайтууд дээр тус компанийг оффшор бүсэд данс эзэмшдэг хэмээн ташаа мэдээлэл гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус компаниас дараахи албан ёсны мэдээллийг хүргүүлж байна.


Монгол Улсын Их хурал 2013 оны 10-р сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсанаар монголчуудад хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчин бүрдсэн билээ.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, валютын урсгалыг нэмэгдүүлэх оновчтой арга механизм нь хөрөнгө оруулалтын сан байх талаар бидэнд мэргэжлийн хөрөнгө оруулагчид зөвлөж ирсний үндсэн дээр, дээрх батлагдсан хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр “Бодь инвест ҮЦК” хөрөнгийн менежментийн компанийг байгуулж, гадаадын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох зорилгоор тухайн үед Монгол Улсаас хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байсан Европын холбооны гишүүн улс болох Мальт улсад “Bodi invest fund sicav PLC” хөрөнгө оруулалтын санг байгуулах хүсэлтээ гаргасан юм.

Европын холбоо нь хөрөнгө оруулалтын сан байгуулахад өндөр нарийн шаардлага, стандарт тавьж сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг билээ. Тийм ч учраас шалгалтын явцад бидний зүгээс болон Европын холбооны Мальтын Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллагуудад болох Монголбанк, Хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудад албан ёсоор хандаж, сан байгуулахад татгалзах зүйлгүй талаар тус байгууллагуудаас тухай бүр хариу авч, Хорооны зүгээс холбогдох дүн, шинжилгээ, судалгаанд хангалттай дүн өгсний үндсэн дээр сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон болно. Тус сан нь оффшор данс биш бөгөөд Монгол Улсын болон Европын холбооны холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд ил тод бөгөөд нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан хөрөнгө оруулалтын сан болно.

Тус санд хөрөнгө оруулалт татах зорилгоор хэд хэдэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллан ирсэн боловч тухайн үед Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин хурдацтайгаар татарч байсантай холбогдуулан хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулалт хийх шийдвэрүүдээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно.

Энэхүү нөхцөл байдлын үүднээс зах зээлийн тааламжтай нөхцөл байдал бий болох хүртэл компанийн удирдлагын зүгээс дээрхи “Bodi invest fund sicav PLC” хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж, 2017 оны 1 сарын 30-нд тус шийдвэрийн талаар холбогдох зохицуулах хороонд уламжилсан болно. Хорооноос хариу нь 2017 оны 2 сарын 3-нд ирсэн бөгөөд Монгол Улсад төсөл санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан тус санд хөрөнгө оруулалт орж ирээгүйг баталгаажуулж, үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг албан ёсоор хүлээн авсныг тогтоож, сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг зогсоох шийдвэр хүчин төгөлдөр болсныг бидэнд албан ёсоор мэдэгдсэн болно.

Цаашид зах зээлийн эерэг таатай нөхцөл бүрдсэн үед манай компани Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаа сэргээн ажиллахаар төлөвлөж байгаа болно.

Монголбанкны албан бичиг:

 

Бүгд Найрамдах Мальт Улсын Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр:

 

Бодь Инвест ҮЦК, Швейцарийн хөрөнгө оруулалт зуучлагч компаниуд хооронд байгуулсан загвар гэрээ:

 
 

Бодь Инвест ҮЦК-ийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ:

 

 

 

Эх сурвалж: Богд банк


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.