Б.Наранхүү УИХ-ын 39 чуулганы 5-д нь л суужээ

1061
2018 оны 02-р сарын 22

УИХ өнгөрсөн намрын чуулганыхаа ажлыг дүгнэж байна. Намрын чуулганы хуралдаан 39 удаа болж.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү 34 удаагийнхад нь суугаагүй байна. Ингэхдээ есөн удаа чөлөө авсан бол 25 нь ямар ч шалтгаангүй тасалжээ.

Түүний энэ үзүүлэлт УИХ-ын бүх цаг үеийн хурал таслагчдын рекордын тогтоож байна.

Түүнээс өмнө 2004-2008 онд УИХ-д сууж байсан "Симба" Ц.Батаа нэгтэргүүлдэг байжээ.

Б.Наранхүүгийн хувьд УИХ-ын чуулганд хүрэлцэн ирэхдээ Засгийн газар огцрох, томилогдох, Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох, эсэх гэх мэтэд л суусан.

Уг нь түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанд суудаггүй хэмээх үндэслэлээр эргүүлэн татуулахаар хуульч 3 залуу Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг шийдэхдээ Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлгүй хэмээн үзсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг уг нь 9 гишүүнтэй ч Б.Наранхүүг бүлгийнхээ хуралд морилохыг харсан хүн ховор гэх.

Харин Б.Наранхүү болон түүн шиг чуулгандаа сууж үндсэн ажлаа хийдэггүй нөхдүүдийг эргүүлэн татаж байх боломжтой болохоор УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа. Уг хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хүлээлт ч байгаа юм.

И.Болд 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ