ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ТАВАН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСНА

1072
2018 оны 02-р сарын 22

Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн гэнэтийн шалгалтад бүдэрсэн таван бөхийн барилдах эрхийг хасх мэдээлэл байна. Тэдний дунд улсын цолтой болон аймгийн цолтой бөх багтаж байгаа аж. Эл асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлын талаар маргааш мэдээлэл өгөх юм.

Наадмын бус үед буюу заал, танхимын барилдаанд зодоглож буй 35 бөхөөс авсан шинжилгээгээр ийнхүү таван бөх Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон байна. Бөхчүүдийн нэрийг удахгүй зарлах аж.

Допингийн эсрэг журам, холбогдох тогтоолын 4-р зүйлд тусгагдсны дагуу тухайн бөх нь сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол барилдах эрхийг хоёр жилээр хасах бөгөөд шинжилгээний зардлыг бүрэн төлүүлнэ. Харин сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасч, гарсан бүх зардлыг төлүүлэх юм байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ