УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫГ АЛБАДАН БАРИВЧИЛНА ГЭВ

1187
2018 оны 02-р сарын 22

Өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-аас мөрдөн шалгаж буй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч гишүүн Д.Гантулга орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна. Прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх аж.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийх юм байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ