ИРЭХ САРУУДАД ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ

715
2018 оны 02-р сарын 26

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан 2018 оны хаврын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилцана уу.

ГУРАВДУГААР САР

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна гэж урьдчилсан мэдээнд буужээ.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог байна.

Энэ сард Баян-Өлгий, Булганы ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хойд, Увс, Төв, Сэлэнгийн баруун, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын ихэнх нутаг, Ховдын зүүн, Өвөрхангайн өмнөд, Архангай, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

ДӨРӨВДҮГЭЭР САР

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна. Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог.

Энэ сард Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнөд, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөлийн хойд, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Өмнөговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй гэж Ус цаг уурын хүрээлэн, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Эх сурвалж:Ус цаг уурын хүрээлэн, орчны шинжилгээний газар 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ