ЭРДЭНЭТИЙН ЗАХИРАЛ АСАН Ч.ГАНЗОРИГ НАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

876
2018 оны 02-р сарын 26

 АТГ-ын өнөөдрийн мэдээллээр төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнуудын гаргаж өгсөн ХОМ болон сүүлийн үед анхаарал татаад байгаа Эрдэнэт үйлдвэр болон Жаст компанийн хэрэг болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.  Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон бөгөөд хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Харин Төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстой байснаас 271 нь бүртгүүлжээ. Үүнээс Нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй байна. Хуульд заасан хугацаанд ХОМ-оо мэдүүлээгүй учраас түүнд хариуцлага хүлээлгэх юм байна.

АТГ-аас он гарсаар эхний хоёр сарын хугацаанд 21 эрүүгийн хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Түүний дотор Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг болон Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахуул авсан зэрэг асуудлууд багтсан байна.

Мэдээллийн дараа АТГ-ын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ''Стандарт'' банктай холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатандаа явна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.

-Гаалийн байцаагчид нарт холбогдох хэрэг юу болж байна вэ?

-Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын хэргийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгаас нэг удаа байцаалт авсан. Мөн шинжилгээ авсан байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ