НИТХ-ын дарга С.АМАРСАЙХАН 2 тэрбум төгрөгөөр төлөөлөгчдөө урамшуулав уу

709
2018 оны 03-р сарын 01

 

НИТХ дахь АН-ын бүлгээс огцрох шаардлага хүлээж авсан НИТХ-ын дарга С.Амарсайхан тогтоол үйлдэж НИТХ-ын төлөөлөгчдөд өгдөг асан хэдэн тэрбумтөгрөгийн урамшууллыг дахин сэргээжээ.

Түүний гарын үсэг бүхий урамшуулал олгох тухай энэхүү тогтоол сошиалаар цацагдсантай зэрэгцээд энэхүү урамшуулал ч эзэддээ хүрч эхэлсэн бололтой.

Энэ оны хоёрдугаар сарын 9-нд НИТХ-ын тогтоол гаргаж, НИТХ-ын 2017 оны тавдугаар сарын 30-ны 87 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор урамшуулал өгөх бичиг бэлэн болжээ. Ерөнхийдөө 87 дугаар тогтоол хүчингүй болсон учир НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардал нэртэй урамшуулал олгох үүд хаалга нээгдсэн байна. Улс орны санхүү эдийн засаг нь ОУВС-ын мэдэлд шилжсэн ийм хүнд үед С.Амарсайхан дарга НИТХ-ын даргын суудалтайгаа үлдэхийн тулд ийнхүү нийслэлийн төсвөөс 2 тэрбум буюу хичнээн хүүхдийн сургууль цэцэрлэг барих хөрөнгийг урамшуулал нэрийдлээр ийнхүү төлөөлөгчдөд өгөх нь  авилга хахууль гэж хардагдах юм биш үү. Учир нь НИТХ-ыг 2-3 талцуулан байж МАН-ын бүлгээ бас хоёр талд хуваан байж НИТХ-ын дарга болсон ч Амарсайхан өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа. Тиймээс урамшуулал, тойрогтоо ажиллах зардал нэрийдлээр НИТХ-ын төлөөлөгчдөө талдаа татахыг оролдож байгаа юм биш биз гэсэн яриа  олон нийтийн дунд тарж эхэлжээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зз 27.123.212.142 AUSTRALIA
AUSTRALIA
2018 оны 03-р сарын 02
Болиочээ идэж уух нь дийлдэхгүй. Одоо соёлтой аргаар иддэг болсон байна. Урамшуулал авахгүй ажиилах төлөөлөгч нар их бий шүү
эргүү сэтгүүлчээ 183.81.171.3 MONGOLIA
MONGOLIA
2018 оны 03-р сарын 01
наад урамшууллыг чинь төлөөлөгчид өөрсдөө олонхиороо батладаг юм, ганц Амарсайхан шийдээд өгчихдөг юми биш
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ