"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ

466
2018 оны 03-р сарын 02

Иргэн Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар "Эрдэнэс таван толгой" компанийн гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байна уу, засаглал, үйл ажиллагаа нь хэр ил тод, нээлттэй байна гэх зэрэг асуудлаар шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг шүүх нэгдүгээр сарын 31-д хэлэлцэн шийдвэрлэж, хариуг өгсөн байна.
Энэ талаар өнөөдөр иргэн Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар мэдээлэл өглөө.
Хууль ч Б.Баярын ярьснаар, 2012 онд Засгийн газрын 181 дүгээр тогтоол гарсан ба энэ тогтоолд ард түмэнд хувьцаа эзэмшүүлсэн нь саналын эрхгүй, Засгийн газар л захиран зарцуулах эрхтэй байхаар заагдсан байдаг. Мөн 2010 онд байгуулагдсан компани тухайн үеийнхээ дүрмээ шинэчилж бүртгүүлээгүй байсан байна. Тиймээс эдгээр асуудлаар гомдол гаргажээ.

Шүүхээс "Эрдэнэс Таван Толгой"-г Компанийн тухай хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх шийдвэрийг гаргасан байна. "Эрдэнэс Таван Толгой" хувьцаат компани болсон хэдий ч өнөөг хүртэл "хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр явж ирсэн байна.

Тус компани дүрмээ өөрчилснөөр засаглал сайжирч, ТУЗ-өө шинэчлэх боломж гарна гэж нэхэмжлэгчид үзсэн байна.
Иргэн Л.Наранбаатарын ярьснаар ЭТТ компанийг ногдол ашиг өгөхийг бид хүлээж байгаа боловч засаглал нь ойлгомжгүй, өр төлбөр ихтэй байгаа аж.
Мөн ТУЗ-ийн хараат бус гурван гишүүн нь томилгоогүй ажиллаж байсан гэнэ. Энэ бүх завхрал нь "Эрдэнэс Тавантолгой"-г "Эрдэнэт"-ийн араас оруулахыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд хяналтаа сайн тавих ёстой гэлээ.

Шүүхээс "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн дүрмийг өөрчлөх шийдвэр гарснаар 2 сая гаруй хувьцаа эзэмшигч албан ёсоор бүртгэгдэж иргэд хяналтаа тавих эрхтэй болж байгаа аж.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд тус компанийн тайлангийн хурал болох бөгөөд уг хурал дээр хувьцаа эзэмшигчид хяналтаа сайн тавих асуудлыг ярилцах аж. Мөн өнөөдрийг хүртэл түүхий нүүрсээ хямдхан зарж байгааг өөрчлөх, 1,072 хувьцааг үнэ цэнэтэй болгох, болж өгвөл богино хугацаанд ногдол ашиг өгүүлэх асуудлаар хамтран ажиллана гэв.
"Эрдэнэс Таван Толгой"-д ард иргэдийн эзэмшиж буй 1,072 хувьцааг үнэтэй болгох, шахааны бизнес хийж байгаа эсэхийг нягтлах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах бололцоог эрэлхийлэх зэрэг олон асуудлаар ажиллах шаардлагатайг иргэн Ч.Ганхуяг мөн онцоллоо.
Тэрбээр "Эрдэнэс Таван Толгой"-н удирдлагыг шүүхийн шийдвэрийг давж заалдан, ард түмнийхээ эсрэг явахгүй байхыг уриаллаа.Ширээ тойрч суугаад ярилцаж шийдэл гаргах бүрэн боломжтой гэж тэд үзэж байна.

энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд "Эрдэнэс Таван Толгой"-н гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг ажлаас нь чөлөөлөхөөр өргөдлийг нь авсан тухай яриа тархжээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.