ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

337
2018 оны 03-р сарын 05

ХОНЬ

Энэ долоо хоногт гэр бүл, хамаатан садны хүрээнд чухал үүрэг, хариуцлага хүлээх хэрэгтэй болно. Ялангуяа хамаатан садны зүгээс танаас хувийн болон гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхийн тулд тус дэм хүснэ. Хэрэв таны гэрлэлтэд асуудал үүсвэл зөрчил, хэрүүл маргаан удаан үргэлжлэх хандлагатай байна. Гэр бүл, хувийн амьдрал асуудалтай байх боловч ажил хэрэг амжилттай байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд чухал үйл явдал тохионо. Хүүхэдтэй болох боломжтой. Хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд доройтохыг анхаараарай. Хууль, шүүхийн хэрэгт ялах магадлал бага байна.

ҮХЭР

Орлого, зарлагаа хянаж, мөнгө санхүүгийн асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Энэ долоо хоногт орлого багасч, зарлага нэмэгдэх хандлагатай байна. Хайр дурлалын харилцаа өрнүүн байх бөгөөд хос тань танд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлнэ. Ганц бие хүмүүс болзоонд явах хэрэгтэй. Найз нөхдийнхөө танилцуулсан хүнтэй уулзаад үзэхэд гэмгүй. Таны мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, ажил хэргийн үүрэг даалгаврыг бүрэн гүйцэтгэж чадна. Орон сууцаа засварлах, нүүх зэрэгт таатай. Өнгөрсөн алдаа, бодлогогүй үг үйлдлээсээ болж зарим нэг нь хүнд нөхцөл байдалд орж болзошгүй.

ХАМТАТГАХ

Харилцаа холбоонд эерэг өөрчлөлт гарч, ойрын болон холын хүнтэй сонирхолтой уулзалт, яриа өрнүүлнэ. Аяллаар явах эсвэл алсаас зочин хүлээж авах болно. Энэ долоо хоногт та ажлын үүрэг хариуцлага, гэрээ хэлцэл, уулзалт зэргээс шалтгаалан завгүй байх болно. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд баяр ёслол тэмдэглэх, хурал цуглаанд оролцох магадлалтай. Өнгөрсөнд таны толгойд удаан бодогдож явсан ч биелээгүй санаагаа хэрэгжүүлэх, шинэ төлөвлөгөө боловсруулах зэрэгт таатай. Гэнэтийн сонин нөхцөл байдал үүссэн ч боломжийг өөрт ашигтайгаар эргүүлж чадвал та том амжилтад хүрнэ. Нэмэлт үүрэг даалгавар, сонирхолтой ажлын санал зэрэг нь таны орлогыг багагүй нэмнэ. 35-аас дээш насныханд олон боломж гарч ирнэ.

МЭЛХИЙ

Залуу хүмүүст хөгжиж дэвших боломж гарч ирэхийн зэрэгцээ таагүй үйл явдал ч тохионо. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох эсвэл тус хүргэх нь таныг ойлгомжгүй байдалд оруулж мэднэ. Эмэгтэйчүүдийн хувьд санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байх болно. Ерөнхийдөө энэ долоо хоногт уур бухимдал төрүүлсэн хэд хэдэн үйл явдал тохиох боловч мэдлэгээ дээшлүүлж, сурч боловсрох боломж нээлттэй байна. Хэдийгээр та өнгөрсөн алдаанаасаа суралцсан байсан ч өмнөхтэй яг ижил нөхцөл байдалтай тулгарна. 35-аас доош насны эрэгтэйчүүд ямар нэгэн нөхцөл байдал, хүнд нөхцөлөөс хялбар гарч дөнгөнө.

АРСЛАН

Алдаагаа засах, харилцаагаа эргэн сэргээх, хэн нэгнийг уучлах хэрэгтэй. Урд насны амьдралаа зүүдлэх эсвэл урд насандаа холбоотой хүмүүстэй учирч харилцана. Хэн нэгэн чухал хүн эсвэл гэр бүлийнхний эрүүл мэнд таны санааг зовоох бололтой. Хүн тус бүрд ямар нэгэн онцгой мэдрэмж төрж, тайлбарлах аргагүй нөхцөл байдалтай тулгарна. Өнгөрсөнтэй холбоотой гунигтай дурсамж сэдрэх бололтой. Эмэгтэйчүүдэд хууль шүүхийн үйл хэрэг сайнаар шийдэгдэхгүй. 35-аас доош насны эмэгтэйчүүд сэтгэлээр унах, гутралд орж болзошгүй. Энэ нь таны хувь тавилан өөрчлөлт хийхийг шаардаж байгаа ч та өчигдөртэйгөө зууралдсаар байгаатай холбоотой.

ОХИН

Хамт ажилладаг эсвэл хамаатны эрэгтэйтэй холбоотой санхүү мөнгөний амлалт эсвэл үүрэг хариуцлагад анхаарал тавих хэрэгтэй. Гэрт таатай үйл явдал тохиох эсвэл сайхан мэдээ дуулна. Танай гэр бүлийн хэн нэгэнд тохиосон сайхан боломж бүгдэд мартагдашгүй дурсамж үлдээж, хүчтэй сэтгэл хөдлөл бий болгоно. Орон сууцны асуудлаа шийдэж, шинэ байранд нүүж орох эсвэл засч тохижуулах боломж гарч ирнэ. Тантай дотно хүн ажлаасаа чөлөө авах эсвэл бүр гарч мэдэх нь энэ нь таныг бага зэрэг гуниглуулах бололтой. Ажил дээрээ хэн нэгэнтэй сээтэгнэх, харилцаа тогтоовол бусдын амны бай болохдоо бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүүхдээ үл тоомсорлосноос гэр бүлд том зөрчил үүсч, асуудал тарих бололтой. Хүүхдэдээ үнэтэй зүйл худалдан авч өгөх хэрэггүй. 35-аас доош насны эрчүүд баримт бичигт гарын үсэг зурах эсвэл мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой байх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Аялал, зугаалгатай холбоотой төрөл бүрийн сонирхолтой үйл явдал таныг хүлээж байна. Өөр хот эсвэл гадаад оронд байх байгууллага эсвэл хувь хүнээс санал хүлээж авах бололтой. Аялж зугаалан, шинийг таньж мэдэхэд таатай. Бусдаас том тусламж хүлээн авах бололтой. Олон талаараа энэ долоо хоног таны хувьд чухал байх болно. Ялангуяа та ирээдүйгээ тодорхойлох чухал шийдвэрийг гаргаж магадгүй. Багахан амжилтдаа эрдэж биеэ тоох, харах нүдээ таглуулахаас сэрэмжлээрэй. 35-аас доош насны эрэгтэйчүүд ажил хэрэг болон амраг хайрын шинэ харилцаа холбоо тогтооход таатай.

ХИЛЭНЦЭТ

Сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой олон үйл явдал таныг хүлээж байна. Хүүхэдтэй болох эсвэл шинэ хүнээ хүлээж авах нь таныг баярлуулна. Гэхдээ санхүүгийн байдалдаа анхааралтай байх хэрэгтэй. Гэрээ хэлцэл, баримт бичиг боловсруулахдаа жижигхэн зүйлийг ч орхигдуулалгүй сайтар нягтлаарай. Мөнгөтэй холбоотой сэтгэл гонсойлгох эсвэл алдагдал хүлээх үйл хэрэг тохионо. Гэр бүл, хосын харилцаанд зөрчил, хэрүүл үүсэх бололтой. Энэ зөрчил нэлээд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Харилцаагаа тогтворжуулахад анхаараарай.

НУМ

Танихгүй хүмүүс эсвэл сэтгэл түгшсэн үйл явдлаас болж багагүй бухимдах бололтой. Зөрчил, сөргөлдөөнд сэтгэлзүйн бэлтгэлтэй байж, тайвнаар нөхцөл байдлыг гартаа оруулах хэрэгтэй. Ажил хэрэгт шинэ боломж гарч, тушаал ахиж, орлого нэмэгдэнэ. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргах төдийгүй шинэ үйл хэрэгт өөрийгөө сорих боломж нээгдэнэ. Хүү эсвэл гэр бүлийн эрэгтэйчүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх шаардлага гарах бололтой. Эмэгтэй хүнээс болж амьдралд тань олон сөрөг зүйл үүсч мэднэ. Нумын ордны эрэгтэйчүүдэд энэ долоо хоногт санхүүгийн үйл хэрэгт одтой байна.

МАТАР

Энэ долоо хоногт танд амжилт, алдаа оноо аль аль нь тохиох боловч эцэст нь та сэтгэл хангалуун үлдэнэ. Гэр бүлийн асуудлаас шалтгаалан та өөртэйгөө зөрчилдөж, бухимдах бололтой. Танд баяр баясал авчирсан үйл хэрэг ч эцэстээ таныг бухимдуулах шалтгаан болох болно. Амьдралын хүнд үеэ туулж, өөрчлөлт хийж буй нэгэн эмэгтэй хүнээс болж матрын ордныхон бухимдаж, гуниглах бололтой. Захиалгаа цуцлах, чухал уулзалтаа хойшлуулах хэрэгтэй болж мэднэ. Алдаатай мэдээлэл, нөхцөл байдлыг урьдчилан буруу дүгнэснээс ажил хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Хүмүүстэй харилцахдаа тайван байж, өөрийгөө хянах хэрэгтэй. 35-аас доош насны эмэгтэйчүүд амьдралыг чинь өөрчлөх чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй.

ХУМХ

Энэ долоо хоногт зарим нэг хүмүүс таны амьдралыг ээдрээтэй болгож, зөрчил, асуудал үүсгэх болно. Ийм хүмүүсээс зайгаа барьж, асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Охин эсвэл залуу эмэгтэй хүний хэлсэн мэдээнээс болж эргэлзэж, бухимдах бололтой. Энэ долоо хоногт бизнесийн үйл хэрэгт өөрчлөлт орох эсвэл гэнэтийн мэдээ дуулах зэрэг нь таны тэвчээрийг барах бололтой. Иймд өдөр тутмын амьдралдаа зөрчлийг багасгахыг хичээгээрэй. Хуучин найз нөхөд холбоо барих эсвэл экс амраг чинь эргэн ирэх болно. Тэд танд шинэ боломж авчрах эсвэл чухал мэдээлэл дуулгах бололтой. Гэнэтийн уулзалт, төлөвлөөгүй үйл хэрэг олон байх болно. Залуу эмэгтэйчүүд аяллаар явахад тохиромжгүй.

ЗАГАС

Хүүхэд эсвэл залуу хүмүүстэй холбоотой онцгой төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болно. Хэн нэгнийг гэнэтийн бэлгээр баярлуулахыг хичээх бололтой. Энэ долоо хоногт та ер бусын өгөөмөр, нинжин сэтгэлтэй байх болно. Хагацсан хайр дурлалын харилцаа эргэн сэргэх боломжтой. Салсан эхнэр, нөхөртэйгөө уулзаж, ярилцаж ч магадгүй. Ерөнхийдөө өнгөрсөн харилцаа холбоо эргэн сэргэх хандлагатай байна. Гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хадам талтайгаа үл ойлголцож, хариуцлагаа умартсанаас зөрчил үүсэх бололтой. Мөнгө санхүүгийн үйл хэрэг тааламжтай байх болно. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ