ХАРШЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАД БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

364
2018 оны 03-р сарын 05

Хог ургамлын харшилтай иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар бүртгэж эхэлсэн талаар АӨСҮТ-өөс мэдээлж байна. Их эмч Г.Доржхандын ярьснаар "Ургамлын харшил ямар ургамлаасаа хамаараад түүнийх нь эсрэг харшлын эмчилгээ хийдэг байх ёстой. Одоохондоо харшлын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж алга байна. Зөвхөн шарилжны харшлын эсрэг вакцин эмчилгээ гэж бий. Өөрийгөө ургамлын харшилтай гэж үзэж байгаа бол манай цахим бүртгэлд эрүүл мэндийн даатгалтайгаа ирж, бүртгүүлнэ. Түүний дараа дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл бид иргэдэд сорил тавьж үнэхээр харшил мөн үү гэдгийг оношилно. Тэгээд хэрэв иргэн хүсвэл вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Шарилжны тоос долоодугаар сарын 15-наас дэгдэж эхэлдэг. Тиймээс тоос дэгдэхээс хоёр болон хоёр cap хагасын өмнө урьдчилан сэргийлэх вакцин, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.

Гэхдээ вакцин хийлгэх боломжгүй хүн гэж бий. Вакцинд хамруулахын тулд эхлээд заавал сорил тавиулна. Сорилын дүнгээс хамаарч эмч ямар эмчилгээ хийлгэхийг шийднэ. Хэдэн сорил тавиулахыг ч эмч шийднэ. Энэ удаагийн вакцинжуулалтад 8-65 насны иргэн хамрагдана" гэсэн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ