"МАРТЫН -8" -ААР БҮХ НИЙТЭЭР АМАРНА

637
2018 оны 03-р сарын 05

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ пүрэв гарагт тохионо. Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амарна.

Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй учир 4, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Мартын 8-аар дараах тоглолтуудаар ээж, эхнэр, охидуудаа баярлуулаарай.
 

“ЭГШИГЛЭНТ 45 ЖИЛ” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Ардын жүжигчин А.Долгорын урлагийн салбарт 45 жил болсны баярын хүндэтгэлийн тоглолт болно.
Хаана: The Corporate Hotel & Convention Centre
Цаг: 16.00 цаг
Хэзээ: 2018.03.08
Тасалбарын үнэ: 50 000 төгрөг

"ЭХ ҮРСИЙН ЭЛБЭРЭЛ” ТОГЛОЛТ

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Хэзээ: 2018.03.08
Цаг: 19.00 цаг
Тасалбарын үнэ: 20 000-40 000 төгрөгТасалбар авсан эхний 100 хүнд цомог бэлэглэнэ, азтай үзэгчид аяллын эрхийн бичиг өгөх аж. 

“БҮСГҮЙ” ТОГЛОЛТ

Хаана: Мишээл экспо төв
Цаг: 19.00 цаг
Хэзээ: 2018.03.08
Тасалбарын үнэ: 50 000-70 000 төгрөг

“Хурд” Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдэд тоглолтоороо бэлэг барих гэж байна. 

"ХАЙРЫН БЭЛЭГ” КОНЦЕРТ

Хаана: The Corporate Hotel & Convention Centre
Цаг: 19.00 цаг
Хэзээ: 2018.03.08
Тасалбарын үнэ: 80 000-120 000 төгрөг

Тоглолтод дуучин МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Б.Сарантуяа, МУСТА С.Наран, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат нар  амьд хөгжмийн хамтлагийн хамт оролцож, үе үеийн хит дуунуудаар бэлэг барих аж. 120 мянган төгрөгийн билет авсан хүмүүст тоглолтын дараа хүлээн авалтад орох эрхтэй.

“ЭРХЭМСЭГ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Хаана: Соёлын төв өргөө

Цаг: 16.00 цаг

Хэзээ: 2018.03.08

Тасалбарын үнэ: 25 000-30 000 төгрөг

БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

Хаана: Улсын филармони
Цаг: 19.00 цаг
Хэзээ: 2018.03.07
Тасалбарын үнэ: 25 000 төгрөг

Тоглолтод МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Б.Мөнхбаатар, СТА С.Баттулга, СТА Н.Наранбаатар, СТА Ц.Хулан зэрэг уран бүтээлчид оролцоно. 

“ХАЙРЫН ТУХАЙ" ТОГЛОЛТ

Хаана: ОNE Event Hall
Хэзээ: 2018.03.08
Цаг: 19.00 цаг
Тасалбарын үнэ: 25 000-60 000 төгрөг

Мөнхийн рэп хамтлагийн дуучин Б.Лхагваагийн анхны бие даасан “Хайрын тухай” тоглолтод Мөнхийн рэп, Мөнхбат, Үүрээ, Дижитал, Бооёо, Агиймаа, Сайхнаа нар оролцоно.

"БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ”

Хаана: Улсын драмын эрдмийн театр
Хэзээ: 2018-03-08
Цаг: 19.00 цаг
Тасалбарын үнэ: 10 000-25 000 төгрөг

Уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, жүжигчин О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Д.Баттөр, Ц.Баясгалан зэрэг жүжигчид тоглосон юм.

Зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драм жүжгийг бичжээ.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.