Д.АРВИНЫ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

904
2018 оны 03-р сарын 05

УИХ-ын гишүүн асан Д.Арвиныг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ. Түүнийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээний цэг байгуулах 1.3 тэрбум төгрөг, Сургалтын төв байгуулах 150 сая төгрөг, нийт 1.5 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан байж болзошгүй гэж үзэж буй ажээ. УИХ-д Хэнтий аймаг, Баянзүрх дүүргээс гурвантаа сонгогдсон Д.Арвин одоо “Их өргөө” компаниа удирдаж байна. Мөн Д.Арвин болон түүний хүү Од дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд 85 айл өрхийн газрыг чөлөөлүүлж,  гурван талт гэрээ байгуулсан ч “Сансар” Хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан асуудалд холбогдоод байсан юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.