СОЛОНГОСЫН ОДОД МОНГОЛ КИНОНД ДҮР БҮТЭЭЖЭЭ

389
2018 оны 03-р сарын 09

Солонгосын алдарт жүжигчид Монголын богино хэмжээний кинонд тогложээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн алдарт “Lancome” брэнд “2018 Women”s Work” кампанит ажлын хүрээнд “Ану Хуягаа хоёр” хэмээх 11 минутын богино хэмжээний киног бүтээсэн байна.

Энэ кинонд Солонгосын алдарт Wondergirls хамтлагийн дуучин байсан Ан Су Хи, алдарт жүжигчин Ён Ү Жин нар тоглосон байна. Тус киноны зохиолыг И Жэ Юун бичиж, Ким Сү Ми найруулж олны хүртээл болгожээ. Уг киноны жүжигчид Монгол хэлийг богино хугацаанд сурч, аль чадахаараа Монгол хэлээр ярьсан байна.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ