МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛД ХЯТАД КИНО АЮУЛТАЙ ЮУ?

744
2018 оны 03-р сарын 09

20 жилийн өмнө Солонгосын кино компаниуд “Жангум”, Өвлийн хайрын дуу” зэрэг киногоо телевизүүдэд үнэгүй өгдөг байжээ. Тэдгээр киног үзсээр байгаад залуус маань нарийнхан өмд өмсдөг, нүүрээ буддаг, охид бүсгүйчүүл маш сайн хэрэлддэг, өсвөр насныхан солонгос одуудаар өвчилдөг болжээ. Солонгосчууд эхлээд киногоо гаргаад дараа нь рестрон, дэлгүүр, үсчингээ нээдэг технологитой. Өдгөө Солонгосын “Лотте” их дэлгүүр хүртэл ороод ирсэн байгаа биз дээ.Солонгос компаниуд зүгээр өгдөг байсан цуврал кинонуудаа үнэлж нэг ангиа 300-400 ам.доллар болгов. Солонгос кино, хоол гэхээр амиа тавьдаг болчихсон учраас авахгүй гээд яах вэ.

Саяхан хятадууд МҮОНТВ-д киногоо үнэгүй өгөөд зогсохгүй мөнгө төлөхөөр болжээ. МҮОНТВ-гээр хятад кино гаргаад байвал монголчууд мөнгө авна гэсэн үг. Урд хөрштөө элэг зүрхээрээ холбоотой МҮОНТВ-ийн удирдлага “Хятад кино гаргаад мөнгө авах” санал гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгчихсөн байгаа юм билээ. Үүнийг л ямхын онол, зөөлөн хүч гэж түүхчид нэрлэдэг. Ямхын онол гэдэг нь гурав урагшаа алхаад хоёр ухар, дахиад гурав урагшаа алхаад хоёр ухар гэсэн үг л дээ. Улс орныг танкаар биш урлаг, шашин, хэвлэл мэдээллээр нь дамжуулан хятад хувцас, дуу хөгжим, хоол ундаа, модон савх (Хятад хүнийг хайрладаг болно) зэрэг зөөлөн хүчээр эзэлж болно. Монголчуудын оюун санааг шууд хордуулах гэрээ хэлцэл бариад яваа “дурак”-уудыг яах вэ?

                                                                                                                                                    Эх сурвалж: http://gashuun.mn/3163 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.