БХЯ -ААС “МИНИЙ ЦЭРЭГ” СЭДЭВТ БОГИНО БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

391
2018 оны 03-р сарын 11

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, Монгол цэргийн баярын угтсан “Миний цэрэг” сэдэвт богино бичлэгийн уралдааныг зэвсэгт хүчинд алба хааж буй албан хаагч, байлдагчдын ар гэрийнхэний дунд зарлаж байна. Уралдааны зорилго нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, залуучуудын эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийн орчныг бүрдүүлэх, цэргийн амьдралаас олж авсан эрдэм мэдлэг, хүмүүжил, боловсрол нь тухайн хүнд болон гэр бүлийнхэнд нь хэрхэн эерэгээр нөлөөлсөн, өөрчилсөн зэрэг сургамжтай, гэгээлэг, бахархалтай түүхүүдийг хуваалцахад оршино. Уралдаанд цэргийн байгууллагатай холбоо хамааралтай хүмүүсийн аав ээж, хань ижил, үр хүүхдүүд оролцоно.
Уралдаанд тавигдах шаардлага:
• Үгийн тоо: 200-300
• Эссэний сэдэв агуулга тохирсон байх
• Найруулгын алдаагүй, зөв бичих дүрмийн алдаагүй байх
• Зөвхөн өөрт тохиолдсон, өөрт холбоотой түүхийг хүүрнэх
• Бичлэгтэй холбоотой зураг байж болно
• Сонирхолтой байх
• А4 цаасан дээр бичлэгийн стандартад нийцүүлэн бичсэн байх
Бичлэгийг хүлээн авах хугацаа:

Богино бичлэгийн уралдааныг 2018 оны 3 дугаар сарын 6-16-ны өдрийг хүртэл хүлээн авна. Уралдаанд илгээх бичлэгийг miniitsereg@gmail.com цахим хаягаар илгээнэ. Богино бичлэгийн дор ОВОГ НЭР, ГЭРИЙН ХАЯГ, УТАСНЫ ДУГААР зэргийг заавал бичсэн байх шаардлагатай.
Уралдааныг дүгнэх:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг шалгаруулан доорх байруудыг эзлүүлэн, шагнал олгоно:
1 -р байр НЭГ бүтээл
2-р байр НЭГ бүтээл
3-р байр НЭГ бүтээл
Богино билэгийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздийг Цэргийн баярын ТВ-ын тусгай дугаарт богино бичлэгийн баатартай хамт урьж, шагналыг гардуулна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр нийтэлнэ.


БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ