ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ 4 САРЫН 1 ХҮРТЭЛ ҮЙЛЧИЛНЭ

386
2018 оны 03-р сарын 19

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн шөнийн тарифын хөнгөлөлтөөр хоёрдугаар сарын 28-ныг хүртэл 7.59 тэрбум төгрөгийн хөнгөлөлт тооцсон талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. Уг хөнгөлөлтөд нийслэл болон Төв аймгийн Зуунмод сумын давхардсан тоогоор 457843 айл өрх хамрагдсан байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтийг Засгийн газар болон Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолуудын дагуу УБЦТС ТӨХК нь нийслэлийн болон Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд үзүүлж байгаа юм. Хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл  үйлчилнэ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТҮМЭЭ АХ
ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОХОД САЙН