ХЯТАДЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ УДИРДЛАГЫГ ТОМИЛЛОО
Бээжин хотноо өчигдөр хуралдсан XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы бүгд хурлаар Төрийн зөвлөлийн шинэ удирдлагыг томилжээ. Шинэ бүтцээр БНХАУ 21 яамтай 16 хороотой ажиллах юм байна.
-Шяо Жег Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга,
-Ван И-г Гадаад Харилцааны яамны сайд,
-Вэй Фэнхэг Батлан Хамгаалахын сайд,
-Хэ Лифэнг Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны дарга,
-Чэнь Баошэнг Боловсролын сайд,
-Ван Жыганг Шинжлэх ухаан, технологийн яамны сайд,
-Мяо-Юйг Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд,
-Баатарыг Улсын үндэстний хэрэг эрхлэх хорооны дарга,
-Жао Кэжийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд,
-Чэнь Вэньчинг Үндэсний аюулгүй байдлын яамны сайд,
-Хуан Шүшянийг Иргэний хэргийн яамны сайд,
-Фү Жэнхуаг Хууль зүйн яамны сайд,
-Лү Күнийг Сангийн сайд,
-Жан Жинанийг Хүний нөөц нийгмийн хамгаалалын яамын сайд,
-Лү Хаог Байгаль, нөөц баялгийн яамны сайд,
-Ли Ганьже-г Экологи, хүрээлэн буй орчны яамны сайд,
-Ван Мэнхүйг Орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны сайд,
-Ли Шяопэнг Зам тээврийн яамны сайд,
-Э Жинпинг Ус ашиглалтын яамны сайд,
-Хань Чанфү-г Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд,
-Жүн Шанийг Худалдааны яамны сайд,
-Лөү Шүганг Соёл, аялал жуулчлалын яамны сайд,
-Ма Шяовэйг Эрүүл мэндийн үндэсний хорооны дарга,
-Сүнь Шаочэнг Халагдсан цэргийн хэрэг эрхлэх яамны сайд,
-Ван Юйпүг Онцгой байдлын яамны сайд,
И Ганг Хятадын Ардын банкны дарга,
-Хү Зэжюнийг Үндэсний аудитын газрын даргаар нэр дэвшүүлэн санал хурааж баталжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл